Jump to content

Нямын Мишигдорж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нямын Мишигдорж (1940 онд Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрж, 2024 оны 9-р сарын 24-нд нас барсан) - Монгол Улсын Төрийн зүтгэлтэн, ОХУ-д суусан Элчин сайд.

Тэрээр 1949-1959 онд сум, аймгийн бага, дунд сургуульд сурч төгссөн.

1959-1964 онд ЗХУ-ын Москва хотын Эдийн засаг, статистик, мэдээллийн дээд сургуульд суралцан төгссөн.

1964 оноос БНМАУ-ын Статистикийн төв газрын Аж үйлдвэр, Их барилгын хэлтэст мэргэжилтэн, ахлах эдийн засагчаар ажиллаж байжээ.

1968 оноос БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн ЭЗХТЗ (СЭВ)-ийн асуудал эрхэлсэн комисст референтээр дэвшин ажиллажээ.

1972 оноос МАХН-ын Төв Хорооны Төлөвлөгөө, санхүүгийн байгууллагын хэлтэст зааварлагч.

1979 оноос МАХН-ын Төв Хорооны Төлөвлөгөө, санхүүгийн байгууллагын хэлтсийн орлогч эрхлэгч, эрхлэгч.

1988 оноос МАХН-ын Төв Хорооны Нийгэм-эдийн засгийн хэлтсийн эрхлэгч.

1990 онд МАХН-ын Төв хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Төв Хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон.

1990-1994 онд ЗХУ, ОХУ-д суух Элчин сайд байсан.

1994-2000 онд ГХЯ-ны Дипломат байгууллагын үйлчилгээ аж, ахуйн газрын дарга.

2000-2004 онд ОХУ-ын Улаан-Үд дахь Монгол Улсын Ерөнхий Консулаар ажилласан.