Саад Харири
Саад Харири | |
|---|---|
| سعد الحريري | |
Харири 2018 онд | |
| 47, 50 дахь Ливаны ерөнхий сайд | |
| Албан тушаал хашсан 2016 оны 12 сарын 18 – 2020 оны 1 сарын 21 | |
| Ерөнхийлөгч | Мишел Аун |
| Өмнөх | Таммам Салам |
| Дараах | Хассан Диаб |
| Албан тушаал хашсан 2009 оны 11 сарын 9 – 2011 оны 6 сарын 13 | |
| Ерөнхийлөгч | Мишел Сулейман |
| Өмнөх | Фуад Синиора |
| Дараах | Нажиб Микати |
| Ливаны Парламентын гишүүн | |
| Албан тушаал хашсан 2005 оны 6 сарын 28 – 2022 оны 5 сарын 21 | |
| Өмнөх | Рафик Харари |
| Сонгуулийн тойрог | Бейрут |
| Ирээдүйн Хөдөлгөөний удирдагч | |
| Албан тушаалаа авсан 2005 оны 4 сарын 20 | |
| Өмнөх | Рафик Харири |
| Хувийн мэдээлэл | |
| Төрсөн | Саад Эл-Дин Рафик Ал-Харири 4 сарын 18, 1970 Рияд, Саудын Араб |
| Иргэншил | Ливан[1][2][3] Saudi[1][2][3] French[4] |
| Улс төрийн нам | Ирээдүйн Хөдөлгөөн |
| Бусад улс төрийн харьяалал | 3 сарын 14 эвсэл |
| Эхнэр, Нөхөр | Лара Ал Азем (г. 1998) |
| Хүүхэд | 3 |
| Эцэг, эх |
|
| Хамаатан | Хариригийн гэр бүл |
| Байр | Бейрут, Ливан |
| Төгссөн сургууль | Жоржтауны их сургууль |
| Шашин | Суннит Ислам |
| Цахим хуудас | Албан ёсны вэбсайт |
Саад Эл-Дин Рафик Ал-Харири (Араб: سعد الدين رفيق الحريري) (1970 оны 4 сарын 18-нд төрсөн)[5] нь Ливаны ерөнхий сайдын албыг 2 удаа хашсан улс төрч юм.[6] Тэрбээр тус улсын ерөнхий сайд агсан Рафик Харирийн 2 дахь хүү бөгөөд эцгийгээ 2005 онд алагдсаны дараа Ирээдүйн Хөдөлгөөн намыг тэргүүлж, парламентад сонгогджээ. Харири 3 сарын 13 эвслийн гол хүмүүсийн нэг гэгддэг.[7] Эхний удаа ерөнхий сайдын албаа өгсний дараа 3 жил гадаада амьдраад, 2014 оны 8 сарын 8-нд нутагтаа эргэн ирж[6][8][9], 2016 оны 11 сарын 3-нд дахин ерөнхий сайдаар томилогдсон. Иран–Саудын Арабын зөрчилдөөн хурцдаж, тэр нь Хезболла бүлэглэлээр дамжин Ливанд ч өрнөж байх үеэр Харири 2017 оны 11 сарын 4-нд Саудын Арабд байхдаа тус улсын төв телевизээр огцрох тухайгаа гэнэт зарласан нь[10] Ливан, Саудын Арабын хооронд маргаан тарьж байсан удаатай. Ерөнхийлөгч Мишел Аун Харириг огцрох саналаа дахин нягтлахыг хүссэний дагуу тэрбээр уг саналаа татаж байв. Гэсэн ч эсэргүүцлийн хөдөлгөөн эрчимжиж, 2019 оны 10 сарын 29-нд Харири өөрийн тэргүүлсэн засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр огцрох тухайгаа зарлаж, 2020 оны 1 сарын 21-нд албан тушаалаа шилжүүлжээ.[11]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- 1 2 Rola el Husseini (2012-10-15). Pax Syriana: Elite Politics in Postwar Lebanon. Syracuse University Press. х. 261. ISBN 978-0-8156-3304-4. Татаж авсан: 2026-04-04.
- 1 2 Hubbard, Ben; Saad, Hwaida (2017-11-22). "Saad Hariri Steps Back From Resignation in Lebanon". The New York Times. Татаж авсан: 2026-04-04.
- 1 2 Narayan, Chandrika (2017-11-04). "Lebanese Prime Minister Saad Hariri resigns". cnn.com. Татаж авсан: 2026-04-04.
- ↑ Fisk, Robert. "Lebanese Prime Minister Saad Hariri accepts exile in France as Saudi Arabia no longer feels like a home away from home". The Independent. Татаж авсан: 2026-04-04.
- ↑ "سعد الدين الحريري… رئيس شركة سعودي اوجيه المحدودة". Armsal.com (Arabic хэлээр). Татаж авсан: 4 November 2017.
{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link) - 1 2 "Hariri Back in Lebanon for First Time in 3 Years His nephew's name is Sultan Al Shaikh". Lebanon News.Net. Татаж авсан: 8 August 2014.
- ↑ "Lebanon and Syria: Peering into the abyss". The Economist. 27 October 2012. Татаж авсан: 5 January 2013.
- ↑ "News article". Al Hadath. Al Arabiya. 8 August 2014.
- ↑ Загвар:Cite AV media
- ↑ Lebanon's Hariri visits UAE as home crisis escalates, Reuters, "[Saad Hariri's] resignation has thrust Lebanon back into the frontline of the regional rivalry that pits a mostly Sunni bloc led by Saudi Arabia and allied Gulf monarchies against Shi‘ite Iran and its allies."
- ↑ Yee, Vivian (29 October 2019). "Lebanon's Prime Minister, Saad Hariri, to Step Down". The New York Times. Татаж авсан: 29 October 2019.