III Чарльз
| III Чарльз | |||||
|---|---|---|---|---|---|
| Хамтын Нөхөрлөлийн тэргүүн[a] | |||||
Чарльз 2023 онд | |||||
| Хамтын нөхөрлөлийн хаант улс ба Их Британийн хаан[b] | |||||
| Хаанчлал | 2022 оны 9 сарын 8 – одоо | ||||
| Титэм зүүх ёслол | 2023 оны 5 сарын 6 | ||||
| Өмнөх | II Элизабет | ||||
| Залгамжлагч | Кембрижийн гүн, Хунтайж Уильям | ||||
| Төрсөн | Эдинбургийн хунтайж Чарльз 1948 оны 11 сарын 14 Бакинхэмын ордон, Лондон, Англи | ||||
| Эхнэр/нөхөр |
| ||||
| Хүүхэд Дэлгэрэнгүй | |||||
| |||||
| Гэр бүл | Виндзор | ||||
| Эцэг | Эдинбургийн гүн, хунтайж Филип | ||||
| Эх | II Элизабет | ||||
| Шашин | Протестант[d] | ||||
| Гарын үсэг | Чарльзын хар бэхээр бичсэн гарын үсэг | ||||
| Боловсрол | Чийм сургууль Гордонстаун сургууль Кембрижийн Их Сургууль (MA) | ||||
III Чарльз буюу Чарльз Филип Артур Жорж (Англи: The Prince Charles, Prince of Wales, Charles Philip Arthur George[3], 1948 оны 11 сарын 14-нд төрсөн) нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын болон Хамтын нөхөрлөлийн зарим орнуудын хаан.
II Элизабет болон Эдинбургийн гүн, хунтайж Филип нарын ууган хүү тэрээр Кэмбриж дэх Тринити Коллежийг бакалаврын зэрэгтэй дүүргэснийхээ дараа Эзэн Вангийн Тэнгисийн Цэргийн Хүчинд 1971–76 онд алба хаажээ. Чарльз 1981 онд дэлхий даяар шууд цацагдсан, томоохон хуримын ёслол хийж, Хатагтай Дайана Спенсертэй гэрлэжээ. Тэд 1982 онд Уильям, 1984 онд Харри гэсэн хоёр хүүтэй болцгоосон. Шар хэвлэлүүд тэдний харилцааны ээдрээтэй байдлын тухай мэдээлсээр ирсэн бөгөөд энэ бүхний эцэст тэд 1992 оноос тусдаа амьдрах болж, улмаар 1996 онд Дайана гүнж хунтайжийг Камилла Паркер Боулестай холбоотой болохыг илчилж, гэрлэлтээ цуцлуулсан юм. Дайана 1997 оны 8-р сарын 31-нд Парис хотноо автомашины ослын улмаас нас нөгчсөн билээ. 2005 онд хунтайж Чарльз удаан хүлээсний эцэст Камиллатай гэрлэж, шинэ эхнэр нь Корнваллын гүнгийн ахайтан гэдэг хэргэмтэй болжээ.
Хатан хаан II Элизабет 2022 оны 9-р сарын 8-нд 96 настай нас барж түүний хүү Уэльсийн хунтайж Чарльз хаан ширээнд сууж III Чарльз нэрийг авчээ.
2023 оны 5-р сарын 6-нд Лондон хотноо түүнийг Хаан ширээнд залах ёслол болсон.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Charles 'to be next Commonwealth head'". BBC News (Британи-англи хэлээр). 2018-04-20. Архивласан огноо 2018-04-20. Татаж авсан: 2025-12-01.
- ↑ "The Royal Family name". Британийн хаант улсын албан ёсны вэбсайт. Эх хувилбараас архивласан: 2009-02-15. Татаж авсан: 2025-12-01.
- ↑ "The Royal Family name". The Official Website of the British Monarchy. The Royal Household. Татаж авсан: 3 Feb. 2009.
{{cite web}}: Check date values in:|accessdate=(help); Text "Royal Household of the United Kingdom" ignored (help)
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]
Иш татахад гарсан алдаа: <ref> tags exist for a group named "lower-alpha", but no corresponding <references group="lower-alpha"/> tag was found
- Одооны төрийн тэргүүн
- Их Британийн хан
- Уэльсийн хунтайж
- Их Британийн хунтайж
- 20-р зууны Британийн түүх
- Корнваллын херцог
- Ротесэйн херцог
- Их Британийн фельдмаршал
- Их Британийн тэнгисийн флотын адмирал
- Их Британийн агаарын зэвсэгт хүчний маршал
- Их Британийн Нууц Зөвлөлийн гишүүн
- Их Британийн полочин
- Ависын Рыцарь одон шагналтан
- Австралийн одон шагналтан (рыцарь)
- Унгар Улсын Гавьяаны одон шагналтан (их загалмай)
- Гэгээн Олафын одон шагналтан (их загалмай одонгийн гинжний хамт)
- Заан одон шагналтан
- Гавьяаны одон шагналтан (Их Британи)
- Канадын одон шагналтан (компаньон)
- Мөрөвч одонгийн хүлэг баатар
- Орани-Нассау одон шагналтан (их загалмай)
- Оранийн Ордны одон шагналтан
- Өмнөдийн Загалмай Үндэсний одон шагналтан (их загалмай)
- Румыны Од шагналтан (их загалмай)
- Саскачеваны Гавьяаны одон шагналтан
- Серафимов одон шагналтан
- Угаалгын одон шагналтан (хүлэг баатрын их загалмай)
- Финландын Цагаан Сарнай одон шагналтан
- Хонгорзул одон шагналтан (рыцарь)
- Хризантем одон шагналтан (их загалмай)
- Хүндэт легионы гишүүн (их загалмай)
- Царсан Титэм одон шагналтан (их загалмай)
- Хризантем одон шагналтан (их загалмай одонгийн гинжний хамт)
- Язгууртны танхимын гишүүн
- Их Британичууд
- 1948 онд төрсөн