Ширэнгэн ой

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Ширэнгэн ой. Австрали

Ширэнгэн ой гэдэг нь жилд 1750-2000 мм-ээс илүү хур тундас (бороо) унадаг бүс нутаг дахь өтгөн ой юм.

Ширэнгэн ойд Дэлхийн нийт амьтан, ургамлын зүйлийн гуравны хоёр нь байх ба эрдэмтэд хэдэн сая зүйлийн ургамал, шавьж, микроорганизм нээгдээгүй байгаа гэж үзэж байна. Хэдийгээр хэрэглэдэг хэмжээнээсээ илүү хүчилтөрөгч ялгаруулдаг эсэх нь тогтоогдоогүй байгаа ч гэсэн, ширэнгэн ойг "Дэлхийн уушиг" гэж нэрлэдэг байна[1].[2]. Мөн ширэнгэн ойг "Дэлхийн хамгийн том эмийн сан" гэж хэлэх нь бий. Учир нь эндээс ихээхэн хэмжээний эмийн ургамлууд нээгдээд байна.

Тархалт[засварлах | edit source]

Тропикийн ширэнгэн ойн ерөнхий тархалт
Дунд өргөргийн ширэнгэн ойн тархалт

Тропикийн ширэнгэн ой[засварлах | edit source]

Тропикийн ширэнгэн ой нь экватор орчмийн өргөргийн 20 градусийн бүсэд байрлана. Дэлхийн хамгийн том тропикийн ширэнгэн ой бол Өмнөд Америкийн хойд хэсэгт, Амазон мөрний ай сав дахь Амазоны ширэнгэн ой юм. Үүнээс гадна Төв Америк, Африкт экваторын бүсийн дагуу Камерунаас Конго хүртэл, зүүн өмнөд Азид Мьянмараас Индонез, Папуа Шинэ Гвиней хүртэл, мөн хойд ба зүүн Австрали, Хавайн арлууд дээр тархсан байна. (Tropical Rainforest) Дэлхийн ойгоор бүрхэгдсэн нийт талбайн хагас хувийг эзлэх бөгөөд Амазонкийн болон Конго мөрний сав газрын ширэнгэн ой нь талбайгаараа хамгийн их юм. Ийм ойд моддын төрөл зүйл маш их. Хөрсний үржил шим нь гадарга орчимдоо хуримтлагдсан байх ба усан хангамж сайтай тул үндэс нь гүн биш. Бас нэг онцлог нь эфипит болон лиан ихтэй. “Эфипит ургамал” нь өөр ургамал дээр ургадаг боловч шимэгч биш ургамал байдаг бол “лиан” нь моддын дээр ургадаг, ороонго ургамал юм. Тропикийн ойн модод нь том, шулуун, харьцангуй нарийн боловч өндөр нь 40-60м хүрнэ. Тропикийн чийглэг ойд нэг га газарт хэдэн зуун зүйлийн ургамал, ойролцоогоор 40гаруй төрлийн мод ургадаг байна. Ийм их шигүү тул нарны гэрлийг маш бага хүлээж авах бөгөөд нарны гэрлийн нэг хүрэхгүй хувь нь газарт хүрдэг тул ёроолоор нь сүүдэрт зохицсон харьцангуй сийрэг ургамал ургана. Нарны гэрэл бага тусдаг учраас модод нь төрөл зүйлээрээ өндрийн хувьд 3-4 босоо ташнга үүсгэн ургадаг байна. Амьтны төрөл зүйл маш их бөгөөд голдуу модны дээд хэсгээр амьдардаг байна. Жишээ нь: төрөл бүрийн шувууд болон сармагчин, могой гэх мэт. Харин том амьтад харьцангуй цөөн. Зарим тохиолдолд тропикийн чийглэг мөнх ногоон ойгоос ялгаатай ч муссоны ойг энэ бүлгэмдэлд оруулдаг. Учир нь муссоны чийглэг ой нь хуурай улирал бүхий газар ургадаг бөгөөд ургамлын төрөл зүйлээр элбэг биш. Харьцангуй намханаас гадна модод нь их шигүү биш, гэхдээ тропикийн ойтой адил ташинга ярус үүсгэн ургадаг.


Дунд өргөргийн ширэнгэн ой[засварлах | edit source]

Тропикоос гадна, Хойд Америкийн Номхон далайн эрэг, Европт Ирланд, Шотланд, өмнөд Норвеги, Адриатын тэнгисийн эрэг, Хар тэнгисийн зүүн эрэг, Азид өмнөд Хятад, Тайвань, Япон, Солонгос, Сахалины арал, Оросын зүүн эрэг, Өмнөд Америкт Чили, аргентин, Өмнөд Африк, шинэ Зеланд, зүүн өмнөд Австралид ширэнгэн ой ургана. Энэ ширэнгэн ойг дунд өргөргийн ширэнгэн ой гэж нэрлэдэг байна.

Уур амьсгалд үзүүлэх нөлөө[засварлах | edit source]

Эрдэмтдийн дийлэнхи нь ширэнгэн ойг агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийг шингээгч гэж үзэхгүй байгаа ба бусад ойтой адил нейтраль төвшинд байдаг гэж тооцож байна[3][4]. Өөрөөр хэлбэл ширэнгэн ой нь агаар мандал дахь CO2 агуулгад төдийлөн нөлөөлөхгүй, харин уур амьсгалд хүчтэй нөлөө (жмшээлбэл, үүл үүсэх буюу усны уурын эргэлтэнд) үзүүлнэ. Харин хүний нөлөөгээр сүйтгэгдэж буй ширэнгэн ой (их хэмжээгээр мод огтолж буйгаас болж) нь ихээхэн хэмжээний CO2 ялгаруулж[5], үүнээс улбаалан мөн томоохон хэмжээний ган болж байна[6].

Амьтан[засварлах | edit source]

Ширэнгэн ойд хөхтөн, гүрвэл, шувуу, шавьж зэрэг ихээхэн хэмжээний амьтан амьдардаг ба 5 сая илүү зүйлийн амьтан ба ургамал байдаг байна[баримт хэрэгтэй].


Мөн үзэх[засварлах | edit source]

Ишлэл[засварлах | edit source]

  1. Broeker, W.S., 2006 "Breathing easy, Et tu, O2" Columbia University http://www.columbia.edu/cu/21stC/issue-2.1/broecker.htm.
  2. Moran, E.F., "Deforestation and Land Use in the Brazilian Amazon", Human Ecology, Vol 21, No. 1, 1993 “It took more than 15 years for the "lungs of the world" myth to be corrected. Rain forests contribute little net oxygen additions to the atmosphere through photosynthesis.”
  3. Broeker, W.S. (2006) Breathing easy, Et tu, O2. Columbia University http://www.columbia.edu/cu/21stC/issue-2.1/broecker.htm
  4. Pregitzer, K. and Uskirchen, S. (2004) Carbon cycling and storage in world forests: biome patterns related to forest age. Global Change Biology 10: 1–26
  5. Malhi, Y and Grace, J. 2000 " Tropical forests and atmospheric carbon dioxide”, Tree 15
  6. http://www.theage.com.au/articles/2004/03/06/1078464675256.html?from=storyrhs
  • Richards, P. W. (1996). The tropical rain forest. 2nd ed. Cambridge University Press ISBN 0-521-42194-2
  • Whitmore, T. C. (1998) An introduction to tropical rain forests. 2nd ed. Oxford University Press. ISBN 0-19-850147-1
  • Butler, R. A. (2005) A Place Out of Time: Tropical Rainforests and the Perils They Face. Published online: rainforests.mongabay.com


Гадаад холбоос[засварлах | edit source]

 Commons: Rainforest – Викимедиа дуу дүрсний сан