Хориотой хот

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хориотой хот*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Forbidden City Courtyard.jpg
Хориотой хотын төв талбайд орших Төгс зохицлын танхим
Улс Бүгд Найрамдах Хятад Ард Улс Хятад
Төрөл Соёлын
Шалгуур i, ii, iii, iv
Дугаар 439
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 1987  (11-р чуулган)
Сунгалт 2004
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Хориотой хот (Forbidden city), монголчуудын уламжлалт нэршлээр Бор хот нь Бээжин дэх хааны ордон юм. Хятад улс социалист дэглэмтэй улс болсноор уг хааны ордны цогцолборыг музей болсон. Хориотой хотод Юань, Мин, Чин улсын хаад амьдарч төрийн хэргийг хамаардаг байв.

Хориотой хотын товч танилцуулга[засварлах | edit source]

Хориотой хот нь Мин гүрний хаанчлалын үеэс эхлэн Чин гүрний хаанчлалыг дуустал Хятадын хамгийн чухал газар байсан юм. Энэ нь Бээжин хотын төвд байрладаг бөгөөд одоо “Ордон Музей” болоод байгаа билээ. Бараг 500 зуун жилийн турш Хориотой хот нь эзэн хаад болон тэдний гэр бүлийнхний хувьд гэр нь болохоос гадна төрийн хэрэг явуулах төв нь байв. 1406-1420 оны хооронд баригдсан энэхүү цогцолбор нь 980 барилгаас бүрдэх бөгөөд 720000 м2 талбайг хамаржээ. Хориотой хот нь Хятадын уламжлалт архитектурын хамгийн том жишээ болсон бөгөөд Зүүн Азийн болон бусад орнуудын архитетурын хөгжилд маш том нөлөө үзүүлсэн юм. 1984 онд уг хотыг Дэлхийн өвийн санд Дэлхий дээр хадгалагдан үлдсэн хамгийн том модон барилга хэмээн бүртгэж авсан байна. 1925 оноос хойш Хориотой хот Музейн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тэндээс Мин болон Чин гүрний үед бүтээгдсэн асар их урлагийн бүтээлүүдийг харж болно.

                                  'Хориотой хотын нэр ба түүний учир'
   Англи хэлээр “Forbidden City” буюу Хориотой хот гэсэн нэр нь Хятад хэлний Zijin Cheng (Ханзаар : 紫禁城;Галигаар: Zǐjinchéng; үгчилбэл "Ягаан Хориотой хот ") гэсэн үгний орчуулга юм. Өөр нэгэн нэр нь “Forbidden Place” буюу Хориотой газар юм.

Zijin Cheng гэсэн үг нь их утга учиртай. Zi буюу Ягаан гэсэн үг нь Эртний Хятадад Ziwei од нэрлэгддэг байсан Хойд зүгийн одыг төлүүлсэн нэр юм. Энэ од нь эртний хятадын зурхайд Celestial Emperor (Диваажин ба тамын эзэн)–ийн тэнгэрийн гэр хэмээгддэг байжээ. Jin, буюу хориотой гэсэн үг нь Хааны зөвшөөрөлгүйгээр хэн ч хотоос орж болон гарч болохгүй гэсэн утгыг илэхрхийлдэг. Cheng гэдэг Хятадаар ханаар хүрээлэгдсэн хот гэсэн утгатай уг юм. Өнөөдөр Хятад хүмүүс энэхүү хотыг Gùgōng (故宫) буюу өвлийн ордон гэдгээр нь илүү мэдэх болжээ. Хориотой хот дотор байрлах музейг " (Ханзаар: 故宫博物院;галигаар: Gùgōng Bówùyùan) гэж нэрлэдэг.

Хориотой хотын түүх[засварлах | edit source]

Мин гүрний хаанчлалын үед зурагдсан хориотой хот 
Мин улсын үеийн Хориотой хотын зураглал

Хориотой хот өмнө нь Юан гүрний төв байрлаж байсан газар баригдсан юм. Мин гүрнийг байгуулагдсаны дараа Түүний эзэн хаан Хунву нийслэл хотоо Бээжингээс Нанжин руу нүүлгээд Юан гүрнээс үлдсэн бүх зүйлийг шатааж хаяхыг тушаасан байна. Гэвч түүний нас барсны дараа хүү Жу Ди буюу нийслэлээ Бээжин руу буцааж 1406 онд Хориотой хотын барилгын ажлыг эхлүүлсэн байна.

Хотыг барихад нэг саяаас илүү ажилчид 14 жил зүтгэсэн байна. Барилгын материалд Хятадын баруун өмнөд зүгийн ой модноос авчирдаг маш үнэтэй гуалингууд болон Бээжингийн ойролцоо орших уурхайнуудаас гантиг чулуу авчруулж ашиглажээ. Гол танхимуудын шалыг Сужоугаас авчирдаг алтан тоосгонуудаар бүрсэн юм. 1420-1644 он хүртэл Хориотой хот Мин гүрний эзэмшилд байсан боловч 1644 оны хавар өөрийгөө Шун гүрний эзэн хаан хэмээн өргөмжилсөн Ли Зичөнгийн удирдсан босогчдод эзлэгдсэн байна. Гэвч Ли Зичөн удалгүй Манж болон Мин гүрний цэргийн хамтарсан хүчнээс айж ум хумгүй зугатаж оджээ. Тухайн оны 11 сар гэхэд Манжууд Хятадын умард хэсгээр ноёрхлоо тогтоож Шун гүрний залуу өв залгамжлагчийг Чин гүрний нөлөөн доорх бүх хятадын хаанаар өргөмжлөн ёслолыг нь Хориотой хотод хийжээ.

Чин гүрний нөлөөн дор Хориотой хотод Бөөгийн зарим нэг элемент орж ирсэн байна. 1860 онд буюу 2дугаар хар тамхины дайны үед францууд дайн дуустал хориотой хотод хяналтаа тогтоож байжээ. 1900 онд Нударгатны бослогын улмаас төрийн эрхийг барьж байсан Бэлэвсэн хатан Хориотой хотыг бослого намжтал орхин гарж байв.

Мин гүрний 14, Чин гүрний 10 эзэн хааны гэр байсны дараа сүүлчийн эзэн хаан Пү-И хаан ширээнээсээ татгалзснаар Хориотой хот Хятадын улс төрийн төв байхаа больсон юм.1924 оны төрийн эргэлтээр түүнийг ордноос нь албадан гаргах хүтэл Пү-И Хятадын засгийн газартай тохиролцсоны үндсэн дээр ордны дотор талд үлдэж гадна талыг нийтийн хэрэгцээнд өгчээ. 1925 онд Хориотой хотыг музей болгосон ажээ. 1933 онд Япон улсын Хятадад хийсэн халдлага нь хориотой хотын үнэ цэнэтэй эд зүйлсийг шилжүүлэхээс өөр аргагүйд хүргэсэн байна. Дэлхийн II дайн дууссаны дараа нүүлгэн шилжүүлсэн эд зүйлсүүд иргэж ирсэн боловч зарим хэсэг Тайваньд хадгалагдаж үлджээ. Эдгээр маш бага боловч үнэ цэнэтэй эд зүйлсүүд 1965 он хүртэл Тайваньд хадгалагдаж, Тайпэй хотын Үндэсний Музейд олон нийтэд дэлгэсэн байна. 1949 онд БНХАУ байгуулагдсаны дараагаас Хориотой хотод зарим нэг гэмтлүүд учирч байжээ. Соёлын хувьсгалын үед болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд удирдагч Жоу Инлай Хориотой хотыг хамгаалах цэргийн баталион илгээж байжээ.

Хориотой хотын зураглал[засварлах | edit source]

Хориотой хотын Жиншан толгодын умард хэсгээс харагдах байдал

Хориотой хот нь тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд уртаашаа 961 метр өргөнөөрөө 753 метр юм. Одоогийн байдлаар уг байгууламж үүдний өрөөнүүдийг тооцохгүйгээр 8886 залгаа өрөөнүүдтэй нийт 980 барилгаас бүрддэг. Хэрвээ үүдний өрөөнүүдийг оролцуулбал 9999 өрөөтэй болно гэж нутгийн иргэд ярьдаг ч энэ нь судалгаагаар батлагдсан тоо биш юм. Хориотой хотыг эртний Бээжин хотын төвд байхаар зохиож барисан ажээ. Хориотой хотыг хүрээлээд Эзэн хааны хот оршдог үүнийг Дотоод болон Гадаад ордон бүрдүүлж байдаг байна.

Шашин[засварлах | edit source]

Шашин хааны ордны амьдралын чухал хэсгүүдийн нэг байв. Чин гүрний үед Palace of Earthly Harmony нь бөөгийн ёслол үйлдэх газар болон хувирчээ.Гэсэн ч үүнтэй зэрэгцэн Хятадын эртний Taoist-ийн шашин ордны амьдралд чухал нөлөөтэй хэвээр байжээ. Taoist- ийн хоёр ч сүм ордонд байсан ба нэг ордны цэцэрлэгт нөгөө нь дотоод ордны төв хэсэгт байлаа. Мөн Чин гүрний ноёрхлын үеээс эхлэн Буддийн шашин давамгайлах болжээ. Төвдийн Буддийн урсгалын хэд хэдэн сүмүүд дотоод ордонд байгуулагдсан байна. Буддийн шашины нөлөө ордны дотоод чимэглэлт ч тусгалаа олжээ. “Цэцгэн Бороо” гэх танхимд хамгийн их Буддийн шашиныг илтгэх барилга, чимэглэл зэрэг байдаг.

Бэлгэдэл[засварлах | edit source]

Imperial roof decoration of highest status on the roof ridge of the Hall of Supreme Harmony

Хориотой хотын дизайн нь ерөнхий төлөвлөлтөөсөө эхлээд хамгийн өчүүхэн зүйл нь хүртэл эзэн хааны сүр хүчийг илтгэхээр зохиогдсон байна.

Жишээ нь: • Шар өнгө бол Эзэн хааны өнгө. Тийм учраас Хориотой хотын ихэнх барилгуудын дээвэр шар өнгийн хавтангаар хийгджээ. Зөвхөн хоёрхон барилгын дээвэр л өөр өнгөтэй. Эхнийх нь Номын өргөөний дээвэр хар өнгөтэй учир нь хар өнгө усны бэлгэдэл болдог бөгөөд ингэснээрээ галаас урьдчилан сэргийлнэ гэж үзжээ. Үүнтэй нэгэн адилаар Угсаа залгамжлах Хан хүүгийн өргөө ногоон дээвэртэй байдаг ажээ. Ногоон өнгө нь модны бэлгэдэл бөгөөд Хан хүүг мод адил өөдлөн дэвжихийг бэлгэддэг байна. • Барилгын дээврийн хөндлөн тулгуур дээр эзэн хааны бэлгэ тэмдэг болсон лууг дагуулж галт шувуу хөлөглөсөн хүний баримал байх ба баримлын тоогоор дамжуулж барилгынх нь ач холбогдлыг мэдэж болно. Гол өргөөнд 3-5 баримал байхад Ёслолын өргөөнд 10 баримал байсан байна.

Цуглуулга[засварлах | edit source]

Музейн үзмэрүүдийн ихэнх нь Чин гүрний үеийнх байдаг. 1925 онд хийсэн үнэлгээгээр хориотой хотод 1.17 сая гаруй үзмэрүүд байна гэсэн тооцоо гаржээ. Ордны номын санд эртний тун ховор ном судраас гадна Мин болон Чин гүрний үеийн төрийн чухал баримтуудыг хадгалдаг ажээ. 1933 оны Японы халдлагаас болж Хориотой хотын үзмэрүүдийг өөр тийш нүүлгэх хэрэг гарсан байна. Дэлхийн II дугаар дайн дууссаны дараа үзмэрүүдийг буцааж авчирсан ч Хятадад болж байсан үймээн самуунуудаас болж засгийн газар үзмэрүүдийг Тайвань руу шилжүүлжээ. 13,491 ш болгон хайрцаглсан үзмэрүүдээс 2,972 хайрцаг нь Тайпэй хотын үндэсний музейд үлдсэн бол 8000-аас илүү хайрцаг нь Бээжинд эргэж иржээ. Харин үлдсэн 2,221 хайрцгийг Нанжин хотын музейд хадгалж байна.

Эзэн хаан Чианлунгийн морьт хөрөг (r. 1735–1796) Зураач Жузеппе Кастилионе
Чин улсын үеийн гангар шаазан ваар