Jump to content

Самбуугийн Сарантуяа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Самбуугийн Сарантуяа
Хувийн танилцуулга
Төрсөн он1959 он
Төрсөн газарМонгол улсын Сүхбаатар
аймгийн Халзан сум
Яс үндэсМонгол үндэстэн
Улсын иргэн Монгол (өнөөгийн)
Ажил үйлжүжигчин
НөхөрО. Бат-Өлзий
Жүжигчний танилцуулга
Төрөлтайз (жүжиг), дэлгэц (УСК, ОАК)
Танил үе1980-аад он - одоо
Алдар цол
Төр нийгмийн шан
Монгол улсын ардын жүжигчин (2012)

Самбуугийн Сарантуяа (1959 оны 6-р сарын 16-нд Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн) Монголын тайз, дэлгэцийн жүжигчин. Монгол Улсын Ардын Жүжигчин.

Тэрээр Самбуугийн ууган охин болж төрөөд таван дүүтэй болсон байна. 1966-1976 онд нийслэлийн 16-р дунд сургуульд сурч төгссөн.

1976-1980 онд УБИС-ийн кинодрамын ангийг Х.Хайнзан, Б.Мөнхдорж нарын удирдлагад суралцаж төгссөн.

1980 оноос одоог хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж байна.

  1. Ширүүн тулааны өмнөхөн (1981) -Бурмаа
  2. Эмч нар (1984) - Бүрнээ
  3. Чи хэн бэ? (1985) - Рита
  4. Байцаагч түшмэл (1985) - Мария Антоновна
  5. Сандрал (1987) - Гульжан
  6. Ээдрээ (1989) - Жавзан
  7. Ричард ван III (1994) - Маргарита
  8. Ромео, Жульетта (1996) - Өрлөг эх
  9. Хурим (1998) - Настасья Тимофеевна
  10. Цахлай (2001) - Галина Андреевна
  11. Тэмүжин (2001) - Өэлүн ээж
  12. Эрлэгийн данс (2003) - Дэнсмаа
  13. Садар эрийг номхотгосон нь (2003)
  14. Хар санаа хайр сэтгэл (2004) - Мильфорд
  15. Хүйтэн сэнтий (2004) - Норжин хатан
  16. Саран хөхөө (2004) - Мадимахани
  17. Ээжээ (2006) - Эхийн дүрд
  18. Мануухай (2007) - Булган
  19. Нэргүй од( 2008) - Куку
  20. Лусын дагина (2008) - Эмээ
  21. Эдип (2008) - Иокаста
  22. Парисийн дарь эхийн сүм (2009) - Тэнүүлч
  23. Шар тэнгисийн тарчлаан (2009)- Бурмаа
  24. Аянгат бороо (2009) - Ши пин
  25. Оролмаа эх (2011) онд - Оролмаа
  26. Ану хатан (2011) Юм-Агас хатан
  27. Эцсийн зогсоол зөвхөн чи (2013) Хатагтай Браун
  28. Солиотой (2014) - Мария
  29. Бүүвэй (2014) - Дулам
  30. Адууны түүх (2016) - Хулангоо
  31. Бүсгүйн зурвас (2019) - Эрхлэгч
  32. Тал нутаг (2019) - Жяо эх
  33. Анна Каренина (2020) - Вронская хатагтай
  • 1996 онд Монгол Улсын гавьяат жүжигчин
  • 2005 онд “Хар санаа хайр сэтгэл” жүжгийн Мильфордын дүрээр “Гэгээн Муза II” наадмын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал
  • 2009 онд “Эдип” жүжгийн Иокаста хатны дүрээр “Гэгээн Муза VI” наадмын шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал
  • 2010 онд “Аянгат бороо” жүжгийн Ши Пиний дүрээр “Гэгээн Муза VII” наадмын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал
  • 2011 онд Монгол Улсын Ардын Жүжигчин цол
  • 2012 онд БСШУЯ-ны “Мөнгөн мод” шагналын “Тайз дэлгэцийн шилдэг жүжигчин” шагнал
  • 2012 онд “Оролмаа эх” жүжгийн Оролмаа эхийн дүрээр “Гэгээн Муза IX “ наадмын шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал