Jump to content

Жалайрын улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жалайрын Султант Улс
Жалайрын улс
Жалайр улс байршил
Жалайр улс байршил
НийслэлБагдад (1358-1388; 1388-1411),

Тебриз (1358–1388),

Басра (1411–1432)
ТомоохонБагдад
Албан ёсны хэлПерс хэл, Монгол хэл
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэлАраб хэл
Төр засагСултант улс
1335-1356
1384-1410
1335-1432
• Жалайрын улс байгуулагдсан
1335 он
• Чобаны улсыг эзлэн авсан
1357 он
• Хар Хонины улсад эзлэгдэв
1432 он


Жалайрын Султант улс (1335-1432) нь Ил Хаант Улс, 1335 онд задарсны дараа одоогийн Ираны баруун, баруун өмнөд, Иракийн ихэнх нутгийг багтаасан, Монголын Жалайр аймгийн ноёд, тэдгээрийн харьяат нутаг дэвсгэрт үндэслэн үүссэн улс юм. 1358 онд Ил хант улсын задралаар үүссэн Чубаны улсыг эзлэн нэгтгэж, Доголон Төмөрийн улсад эзлэгдэх хүртэл 50 гаруй жил оршиж байсан хүчирхэг улс юм. 1410 онд Төмөрийн улсын захиргаанаас гарч, 1432 онд Хар Хонины султант улсад эзлэгджээ.

Засаг захиргааны бүтэц

[засварлах | кодоор засварлах]

Жалайрын султант улсын засаг захиргааны бүтэц нь Ил хант улсыг хуулбарлан хэрэглэж, бичиг баримтыг перс, монгол, араб хэл бичгээр давхар бичигдэж байсан. Тэдний улс төрийн үзэл баримтлал, хууль дүрэм нь исламын хэв загвартай болсон ч Ил Хаант Улсын үндэс суурийг батлан хамгаалахад ихээхэн анхаарчээ.

Жалайрын султант улсын эрх баригчид

[засварлах | кодоор засварлах]
Жалайрын султант улс (1336-1432)
Цол Нэр Хаанчилсан хугацаа
Taj-ud-Din

تاج الدین ‎

Хасан Бузург 1336-1356
Mu'izz-ud-duniya wa al-Din

معزالدنیا والدین ‎ Bahadur Khan بهادرخان‎

Жалайр Шейх Авайс 1356-1374
Jalal-ud-Din

جلال الدین ‎

Жалайр Шейх Хасан 1374
Ghiyas-ud-Din

غیاث الدین

Жалайр Шейх Хуссейн 1374-1382
Жалайр Шейх Баязид 1382-1384
Sultan

سلطان ‎

Жалайр Ахмед султан 1382-1410
Жалайр Шах Валад (Шейх Алигийн хүү) 1410-1411
Sultan

سلطان ‎

Махмуд бин Жалайр Шах Валад 1411 (Эхний удаа)
Sultan

سلطان ‎

Авайс бин Жалайр Шах Валад 1411-1421
Sultan

سلطان ‎

Мухаммад бин Жалайр Шах Валад 1421
Sultan

سلطان ‎

Махмуд бин Жалайр Шах Валад 1421-1425 (Хоёр дахь удаа)
Хуссайн бин Ала уд Даулах бин Жалайр Султан Ахмед 1425-1432