Jump to content

Их Хянган

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Хянган-с чиглүүлэгдэв)
Их Хянганы нуруу
Их Хянган нурууны Ялу гол
Их Хянган нурууны Ялу гол

Их Хянган нурууны Ялу гол

Ноён оргил . (2035 м)
Газар орон Хармөрөн муж, Өвөр Монгол (БНХАУ)
Их Хянганы нуруу (Өвөр Монгол)
Их Хянганы нуруу (Өвөр Монгол)
Их Хянганы нуруу
Их Хянганы нуруу
Солбицол 49° У, 123° ЗКоординат: 49° У, 123° З

Их Хянганы нуруу (хялбаршуулсан Хятад: 大兴安岭; уламжлалт Хятад: 大興安嶺 пиньинь: Dà Xīng'ānlǐng; Манж: Amba Hinggan), бол БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны зүүн талаар зонхилон байх галт уулын тогтоцтой уулын нуруу юм. Монгол улсын Дорнод, Сүхбаатар аймгийн нутгуудад мөн салбар уулс нь бий. Их Хянганы нуруу уртаараа 1,200 км газар сунан өргөнөөрөө 400 км тогтсон Манжуурын тал, Монголын тал газарыг хооронд нь заагласан зүүн хойноос баруун урагшаа сунагласан байна.

Бага Хянганы нуруу Их Хянганаас зүүн хойш байна.

Дунджаар 1,200-1,300 метрийн өндөртэй, хамгийн өндөр оргил Хуанганшань -2,034 метрийн өндөртэй. Их Хянганы нуруу нь урд хэсгээсээ (97 км) илүү хойд хэсэгтээ (306 км) өргөн байдаг.

Их Хянганы умард хэсэг олон жилийн цэвдэгээс улбаалж намаг ихтэй болсон байна. Их Хянганы баруун хэсэг Төв азиас салхиар нүүсэн элсэрхэг болжээ.

1945 оны 8-9 дүгээр сард "ЗХУ-Японы дайн" буюу "Чөлөөлөх дайн"-ы талбар болсон түүхтэй юм.