Jump to content

Хутула хан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

XII зуунд Хутула (Хотула гэж бичих нь бий) хэмээх монгол хүн, Хамаг монгол аймгийн холбооны тэргүүн, хан амьдарч байжээ.

Хутула ханы төрсөн, өнгөрсөн, хаанчилсан он тодорхойгүй. «Монголын нууц товчоо» зэрэг түүхийн ном зохиолд бичсэнээр Хабул ханы долоон хүүгийн дөрөвдүгээр нь Хутула байв. Хабул ханы хан өвийг залгасан Амбагай хан татарт баригдан Алтан улсад хүргэгдэн алуулахдаа Хабулын хүү Хутула, өөрийн хүү Хадаан тайш хоёрыг нэр заан өшөө авахыг захисанд аймгийн ихэс Онон голын Хорханаг Жубурын хөндийд цуглан хуралдаад Хутулыг хан болгож уламжлал ёсоор дэвхцэн бүжиж хуримлажээ. Хутула, Хадаан нар татарын Хотан бараг, Жали буха хоёртой арван гурван удаа байлдавч Амбагай ханы өшөөг сайтар авч эс чаджээ.[1]

Хутула ханы хөвгүүд Зочи, Хирмау, Алтан гурав бөлгөө.[1] Алтан хожим Тэмүүжинтэй Хамаг монголын ханы төлөө мөчөөрхөөд хагацаж салжээ.

  1. 1.0 1.1 mglnews.mn – «Монголын нууц товчоо» цахим эх. (Memento 26. Арванхоёрдугаар сар 2014 цахим архивт)
Өмнөх
Амбагай хан
Хамаг Монголын хан
1150?–1160 он?
Дараах
Есүхэй баатар