Алтан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Алтан бол Хамаг Монголын Хабул хааны ач, Хотула хааны отгон хөвгүүн билээ. Амбагай хааны дараа Хамаг Монголын хаанаар Хотула өргөмжлөгджээ. 1189 онд Тэмүжин Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт байв. Тэнд Алтан, Хучар, Сача Бэхи нар зөвлөлдөж Тэмүжинд өгүүлрүүн: <<Чамайг хаан болгоё. Тэмүүжинийг хаан болбоос бид. Олон дайнд оройлон довтолж Өнгө сайт охид хатад Орд гэрийг оруулан авчирч өгье би... Ороо гөрөөс авалбаас Отож хашиж өгье би Энх өдөр эеийг чинь эвдвээс Эрс харцуулаас Эм хөвгүүдээс минь салгаж Эзгүй газар орхин од>> гэж хэлэлцэж Тэмүүжинийг Чингис хаан хэмээн нэрийдэн хан болгов. 1201 онд Чингис хаан Ван хантай хамтарч Жамухтай байлдахад Чингисийн манлайн цэрэгт Алтан, Хучар, Даридай гурав явж байжээ. 1202 он буюу нохой жилийн намар Чингис хаан татартай байлдсан билээ. Энэ тулалдаанд Алтан, Хучар, Даридай гурав цааз зөрчин олзонд шунан саатсан байв. Чингис үгэндээ эс хүрэв хэмээн Зэв, Хубилай хоёрыг илгээж олзлон авсан адуу мал эд хөрөнгийг хураалгажээ. Тиймээс тэр гурав Чингисээс салан, Жамухтай нийлж урван тэрслэх сэтгэлийг өвөртөлсөн билээ. Чингис, Жамух ба татарыг бут цохисны дараа Ван хантай холбоогоо бүрмөсөн тасалж, байлдах нь зайлшгүй болжээ. Энэ үед Алтан, Хучар нар Чингисээс салж, Ван ханд нийлэн иржээ. Чингис, Түнхлэг горхинд байхдаа Ван хан, Алтан, Хучар, Сэнгүм нарт тус тус элч явуулжээ. Чингис Алтан, Хучар нарт хэлүүлсэн үгэндээ тэднийг Хамаг Монголын хан болцгоо гэж удаа дараа сануулахад өөрсдөө эс зөвшөөрсөн гэдгийг хэлээд, эцэг өвгөдийн нутаг Онон, Хэрлэн, Туул гурван мөрний сав газар бол жинхэнэ Монгол Аймгуудын үндсэн төрөлх нутаг, үндэс язгуур, нутаг усаа хамгаалахын оронд дайсантай сүлбэлдэн байгааг нь хэрхэвч зохилдохгүй гэж зэмлэсэн байна. 1203 онд Жамух, Чингисийн эсрэг хуйвалдаан зохиож, Алтан Хучар хоёр Өэлүний хүүг даралцахад оролцоно гэж хэлжээ. Алтан, Хучар нар Чингисийн эсрэг хуйвалдаанд оролцож явсан учир тэднийг Чингисийн тушаалаар цаазалсан болно.