Хонгоодор

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Эрт цагт Хонгоодор болон Хотгойдууд ах дүү аймгууд байсан домогтой гэдэг. Тэд Ойрадын хаант улсын зүүн хойд аймгууд байжээ. Хонгоодорууд 1688 оны Ойрад Халхын дайн самууны үед эсэргүүцэн босож нүүдэллэн Хөвсгөл нуурын зүүн хойд Байгал нуурын баруун талаар ирж нутаглан нутгийнхантай нийлж өнөөгийн Хонгоодор Буриад овогтон зоныг үүсгэжээ.

Хонгоодор Буриадууд өнөөгийн ОХУ-ын Буриад Улсын Тунхэн, Ах, Захаамин аймаг, Эрхүү мужийн Алайр, Баяндай нутаг, Монгол Улсын Хөвсгөл аймгийн Ханх, Цагаан-Үүр, Эг-Үүр, Булган аймгийн Тэшиг сумдаар тархан амьдарч байгаа юм. Тэдний хэл яриа нь бусад Буриад овогтноос өвөрмөц ялгаатай зарим тохиолдолд өөр хоорондоо ойлголцохгүй хэмжээнд ялгаатай үгс хэрэглэдэг.

Тэдний ардын дуу өвөрмөц аялгатай, ёохор бүжиг нь хөл дээрээ урагш хойш баруун зүүн тийш найгасан онцлог хөдөлгөөнтэй байдаг нь бусад Буриад зон аймгуудаасаа өвөрмөц юм.

Хонгоодор Буриад зон хашаа байшин барих дарх мужаан хийх, өвс хадлан авах, ан гөрөө хийх, зэрэг ажилд гавшгай хөдөлмөрч ард түмэн юм.

Хонгоодор Буриадын зоны олонд нэртэй олон хүмүүс байдаг.

Халхын голын дайнд их бууны суман удирдаж эрэлхэгээр байлдаж амь үрэгдсэн БНМАУ-ын баатар Л.Гэлэгбаатар /Хөвсгөл аймгийн Ханх Сум/

Дэлхийн 2-р дайнд Германы 320 цэрэг офицерыг устагасан ЗХУ-ын баатар, мэргэн буудагч Ишийн Жамбал (Жамбыл Ешеевич Тулаев) /ОХУ-ын Буриад Улсын Тунхэн аймгийн улус Амаргол тосгон/