Тасманы тэнгис
Харагдац
| Тасманы тэнгис | |
|---|---|
| Дээрх газрын зургийн голд Тасманы тэнгис байна. | |
| Ай савын улс орон | |
| Урт | 2,800 км |
| Өргөн, эн | 2,000 км |
| Мандлын талбай | 2,331,000 км² |
| Гүнзгий | 5,200 м |
Тасманы тэнгис (Англи: Tasman Sea) нь Номхон далайн нэг хэсэг бөгөөд Австралийн зүүн өмнөд хэсэг, Тасманы арал, Шинэ Зеландаар хүрээлэгдсэн тэнгис юм.
Талбай нь 2,300 мянган км² орчим, хамгийн гүнзгий хэсэгтээ 5,257м гүн. 1642 онд тус бүс нутгаар аялсан Нидерландын аялагч Абель Тасманы нэрээр 1890 оноос ийнхүү нэрлэгдэх болсон аж. Английн аялагч Жеймс Күүк ч мөн 1770-аад онд Тасманы тэнгисээр аялсан гэдэг.
Арлууд
[засварлах | кодоор засварлах]Тасманы тэнгист Австралийн эзэмшлийн Лорд Хав арал, Боллын пирамид, Норфолк арал зэрэг арлууд оршино. Норфолк арлаас хойших хэсэг нь Шүрэн тэнгист хамаарна.