Филиппиний тэнгис

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Филиппиний тэнгис
Philippine Sea location.jpg
Дээрх физик газрын зурагт Филиппиний тэнгисийг голлуулжээ.
Ай савын улс орон Америк АНУ (Марианы арлууд)
Flag of Indonesia.svg Индонез
Микронезийн Холбооны Улс Микронез
Flag of Palau.svg Палау
Flag of the Republic of China.svg Тайвань
Flag of the Philippines.svg Филиппин
Япон Япон
Мандлын талбай 5,726 мян. км²
Эзлэхүүн 23,522 мян. км³
Дундаж гүн 4,108 м
Гүнзгий 11,022 м

Филиппиний тэнгис (англ. Philippine Sea, Тагалог хэл: Dagat Pilipinas) нь Филиппиний зүүн, зүүн хойд талд 1,000,000 км²[1] талбайг эзлэн орших, Номхон далайн баруун хэсгийн тэнгис юм. Филиппиний тэнгис нь баруун урд талаараа Филиппиний ольтриг (Лусон, Сасар, Лейте, Минданао), зүүн урд талаараа Палау, Яп, Улити (Каролины арлуудын), зүүн талаараа Гуам, Сайпан, Тиниан зэргийг оролцуулаад Марианы арлууд, зүүн хойд талаараа Бонины арлууд болон Иво Жима, хойд талаараа Хоншү, Шикокү, Кюүшү зэрэг Японы арлууд, баруун хойд талаараа Рюүкюү арлууд (Окинава, Мияко, болон Яеяма), баруун талаараа Тайваниар хүрээлэгдэнэ.[1]

Тус тэнгисийн ёроолд Филиппиний тавцан байх бөгөөд тэр нь Евразийн тавцантай мөргөлдсөн хэсэгт Филиппиний ольтриг үүсчээ.

Түүх[засварлах]

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр АНУ, Японы тэнгисийн цэргийн хүчнүүд Марианы арлуудын орчимд 1944 оны 6 сард тулгарч Филиппиний тэнгисийн тулалдаан болсон.

Эшлэл[засварлах]

  1. 1.0 1.1 Philippine Sea. Encyclopedia Britannica Online. 2009 оны 2 сарын 27-д хандсан.