Печорын тэнгис
Харагдац
Печорын тэнгис (Орос: Печо́рское мо́ре) нь Оросын Холбооны Улсын баруун хойд талд орших, Баренцын тэнгисийн зүүн өмнөд үзүүрийн тэнгис юм. Тэнгисийн баруун хил нь Колгуев арал, зүүн хил нь Вайгач арал болон Югорскийн хойг, хойд хил нь Шинэ Газар юм.
Тун гүехэн устай тус тэнгисийн дундаж гүн нь дөнгөж 6 метр аж. Хамгийн гүн хэсэгтээ 210 метрт хүрнэ. Өмнөд хэсгээр нь зүүнш чиглэлтэй Колгуевын урсгал урсана. Эргийн ойролцоо хэд хэдэн жижиг арал байдгаас хамгийн том нь Долгый арал болно. Тэнгисийн ус 11 сараас 6 сар хүртэл хөвөгч мөсөөр хашигдана.
Тэнгист Печора гол цутгадаг.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Печорын тэнгис – Викимедиа зураг, бичлэг, дууны сан