Дуэро гол
Appearance
(Дору-с чиглүүлэгдэв)
Испаниар Дуэ́ро (Duero), португалаар До́ру (Douro) гэдэг гол Испанийн нутаг Иберийн нурууны 2157 м өндрөөс эх авч баруун зүг урсаад, Португалын нутагт орж нийт 897 км зам туулж Порту хотын орчим Атлантын далайд цутгадаг. Сав газрын талбай — 97,290 км². Пиренейн хойгт уртаараа Тахо, Эброгийн дараа 3-т ордог.
Дуэро голд Писуэрга, Тормес, Коа, Туа, Дуратон, Эсла голууд усаа цутгана.
Нутгийнхан хажуугаар нь бүйлс, олив, портвейн дарсны усан үзэм тариалдаг.
-
Энгийн газрын зурагт
-
Сав газрын зураг
-
Усан үзмийн тариалан
-
Порту хотын захаар
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Douro River – Викимедиа зураг, бичлэг, дууны сан