Сейм (Латви)
Латви улсын Сейм (латв. Saeima) -Латви улсын нэг танхимтай парламент юм. Сейм нь 5 тойргоос 4 жилд нэг удаа пропорционал тогтолцоогоор 100 гишүүнээ сонгогдог байна.
2022 онд Бүгд Найрамдах Латви Улсын Парламент чухал үйл явдлыг тэмдэглэж байна: энэ жил Саймагийн анхдугаар чуулган байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Анхны Сейм /Сайма/ 1922 оны 11-р сарын 7-ны өдрийн 12:00 цагт анхны чуулганаа хийжээ. Парламент зарлан хуралдуулахтай зэрэгцэн төрийн эрх барих хэлбэр, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх зарчмыг зохицуулах төрийн дээд хууль болох Үндсэн хууль (Сатверсме) хүчин төгөлдөр болжээ. Эдүгээ Сейм 13 дахь удаагийн чуулганаа хийж байгаа ч парламентын үйл ажиллагаа, сонгуулийн үндсэн зарчим олон жилийн турш өөрчлөгдөөгүй хэвээр байна.
Парламентын засаглалтай ардчилсан нийгэмд ард түмний төлөөлөл эрх мэдлийн дээд байгууллагыг бүрдүүлдэг. Сейм бол Латви улсын хууль батлах, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй цорын ганц төрийн байгууллага юм. Парламент нь Латви улсын Ерөнхийлөгчийг сонгож, Засгийн газрыг баталж, түүний ажилд хяналт тавьж, төрийн бусад өндөр албан тушаалтныг томилж, батламжилдаг. Сейм нь Латвийн гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Сеймын чиг үүргийн Латви улсын Үндсэн хуулиар тодорхойлсон байдаг бөгөөд Сеймын дэг, дүрмийг Сейм өөрөө боловсруулж, түүний чиг үүрэг, дэг журамтай холбоотой дотоод дүрмийг тусгасан байдаг. Эдгээр хоёр хууль нь Сеймын үйл ажиллагааны хууль эрх зүйн орчин болдог байна.
Сеймын ажлыг Сеймаас сонгогдсон Тэргүүлэгчид хянадаг. Тэргүүлэгчид нь Сеймын дарга, хоёр дэд дарга, нарийн бичгийн дарга, дэд дарга гэсэн таван гишүүнээс бүрддэг ажээ.
Бүгд Найрамдах Латви улсын Сейм бол нийгмийн оролцоог дэмждэг нээлттэй парламент. Сонгогчид, олон нийтийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, Латвийн бүх ард түмэн Сеймын ажлыг хянаж, хууль боловсруулах үйл явцад оролцох бүрэн боломжтой.
Сонгууль
[засварлах | кодоор засварлах]Сеймийн чуулган бүр нь ерөнхий, тэгш, шууд сонгуулиар, нууц санал хураалтаар, пропорциональ сонгуулийн үндсэн дээр дөрвөн жилийн хугацаатай сонгогддог 100 УИХ-ын гишүүнээс бүрдэж ирсэн. Сонгуулийн өдөр арван найман нас хүрсэн Латви улсын иргэд Сеймийн сонгуульд санал өгөх эрхтэй. Сеймийн сонгууль сонгуулийн жилийн аравдугаар сарын эхний бямба гаригт болдог хуультай. Шинээр сонгогдсон Сейм 11-р сарын эхний мягмар гарагт анхны хуралдаанаа хийх бөгөөд үүгээр өмнөх Сеймийн бүрэн эрх дуусгавар болдог байна. Латви улсын иргэншлийн бүрэн эрхийг эдэлдэг, сонгуулийн өдөр хорин нэгээс дээш настай аль ч иргэн Сеймд сонгогдож болно. Сеймийн сонгууль Рига, Видземе, Латгале, Земгале, Курземе гэсэн таван тойрогт явагддаг. Сонгуулийн төв хороо сонгуулийн өдрөөс дөрвөн сарын өмнө хүн амын тоог үндэслэн таван тойрог тус бүрийн Сеймийн суудлын тоог тогтоодог. Ригагийн сонгуулийн тойрогт Латвиас гадуур гадаадад оршин суудаг сонгогчид багтдаг байна.
Сүүлийн парламентын ээлжит сонгууль 2022 оны 10-р сарын 1-нд болж "Шинэ нэгдэл" 26 суудал, "Ногоон нам, тариачдын холбоо" 16 суудал, "Нэгдсэн жагсаалт" - 15, Үндэсний нэгдэл- 13, "Тогтворын төлөө!" - 11, "Дэвшилт" - 10, "Бүхнийг Латвийн төлөө" -9 суудал тус тус авчээ.
Арван дөрөв дахь чуулганы сонгуульд нийт сонгогчдын 59,4% оролцсон байна.
Сеймийн чуулганы түүх.
[засварлах | кодоор засварлах]- Анхны Сейм 1922—1925 он.
- Хоёрдахь Сейм 1925—1928 он.
- Гурав дахь Сейм 1928—1931 он.
- Дөрөв дахь Сейм 1931—1934 он. К. Улманисын төрийн эргэлтээр тарсан.
- «Ардын Сейм» 1940 он. Зөвлөлт Холбоот Латви улсын анхны чуулга болсон.
- Тав дахь Сейм 1993—1995 он.
- Зургаа дахь Сейм 1995—1998 он.
- Долоо дахь Сейм 1998—2002 он.
- Найм дахь Сейм 2002—2006 он.
- Ес дахь Сейм 2006—2010 он.
- Арав дахь Сейм 2010—2011 он.
- Арваннэгдүгээр Сейм 2011—2014 гг.
- Арванхоёрдугаар Сейм 2014—2018 он.
- Арвангуравдугаар Сейм 2018—2022 он.
- Арвандөрөвдүгээр Сейм 2022—2026 он.