Jump to content

Балатон нуур

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Балатон нуур
Балатон нуур
Унгар дахь Балатон нуурын байршил.
Унгар дахь Балатон нуурын байршил.
Балатон нуур
Унгар дахь Балатон нуурын байршил
БайршилУнгар
Солбицол46°51′00″N 17°43′12″E / 46.85000°N 17.72000°E / 46.85000; 17.72000Солбицол: 46°51′00″N 17°43′12″E / 46.85000°N 17.72000°E / 46.85000; 17.72000
ТөрөлХавцлын нуур
ЦутгалЗала гол
Гарах урсгалСио
Ус цуглуулах талбай5,174 км2 (1,998 миль2)[1]
Ай савд багтдаг улсУнгар
Урт78 км (48 бээр)
Өргөн14 км (8.7 бээр)
Талбай600 км2 (230 миль2)
Дундаж гүн3.3 м (11 фут)
Хамгийн гүн цэг12.2 м (40 фут)
Усны хэмжээ1.9 км3 (6.7×1010 фут3)
Хадгалагдах хугацаа2 жил
Эргийн урт1235 км (146 бээр)
Хөвөөний түвшин104.8 м (344 фут)
СууринКештели, Сиофок, Балатонфүрэд (жагсаалт)
Бүртгэгдсэн1989 оны 3 сарын 17
Эшлэл ду.421[2]
1 Эргийн урт нь нарийн хэмжүүр биш.

Балатон нуур (унгар. Balaton, герм. Plattensee, словак. Blatenské jazero, словен. Blatno jezero, лат. Pelso) нь Унгарын Трансдунайн бүст орших, цэнгэг уст нуур Төв Европын хамгийн том нуур[3] бөгөөд жуулчдын очих дуртай газруудын нэг билээ. Унгар нь далайд гарцгүй улс тул "Унгарын далай" ч гэж нэрлэх нь бий. Зала гол нуурт цутгах хамгийн том гол бөгөөд эх авдаг цорын ганц гол нь Сио юм.

Хойд эргийн уулархаг бүс нутаг нь дарсны бүс нутаг бөгөөд өмнөд эргээр нь Амралт сувилалын хотууд байдаг.

Балатон нуураас Будапештийн төв хүртэл 85 километр орчим юм.

Нуурын талбай нь 594 км², урт нь 79 км, өргөн нь 1.2-12.4 км хооронд хэлбэлздэг. Нуурны усны толь далайн түвшнээс дээш 104 метр юм. Дундаж гүн нь 3.6 метр, дээд тал нь 12.5 метр юм. Эргийн урт нь 236 км урт, нуурын усны хэмжээ 1.9 км³, ус зайлуулах талбай нь 5181 км² юм.

Нуурын эрэг нь 5-р сарын дундаас 9-р сарын сүүл хүртэл урт нарлаг байдаг. Өвөл нь харьцангуй зөөлөн боловч нуур бараг өвөл бүр 10-20 см-ийн зузаантай хөлддөг байна.

  1. Херши, Режиналд У.; Фэйрбридж, Роудс У. (1998). Encyclopedia of Hydrology and Lakes. Springer Nature. ISBN 978-0-412-74060-2. Эх хувилбараас архивласан: 2023-07-02. Татаж авсан: 2012-08-22.
  2. "Балатон нуурын бүсийн усны хүрээлэн". Рамсарын газрын мэдээллийн үйлчилгээ. Эх хувилбараас архивласан: 2021-06-20. Татаж авсан: 2019-05-24.
  3. "Lake Balaton". Encyclopædia Britannica. Татаж авсан: 2008-03-20. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)
 Commons: Балатон нуур – Викимедиа зураг, бичлэг, дууны сан