I Иштван
| I Иштван | |
|---|---|
| Унгарын хаан | |
| Хаанчлал | 1000 эсвэл 1001–1038 |
| Титэм зүүх ёслол | 1000 оны 12 сарын 25 эсвэл 1001 оны 1 сарын 1 |
| Залгамжлагч | I Петер |
| Унгаруудын Их Хунтайж | |
| Хаанчлал | 997–1000 эсвэл 1001 |
| Өмнөх | Геза |
| Төрсөн | Вайк ойр. 975 Эстергом, Унгарын вант улс |
| Өнгөрсөн | 8 сарын 15, 1038 (62–63 настай) Эстергом эсвэл Секешфехервар, Унгарын хаант улс |
| Оршуулга | |
| Эхнэр/нөхөр | Баварийн Жизель (г. 996) |
| Хүүхэд | Отто Гэгээн Имре |
| Династи | Арпад |
| Эцэг | Геза |
| Эх | Саролт |
| Шашин | Христийн шашин |
| Гарын үсэг | |
(Гэгээн) I Иштван (Унгар: I. (Szent) István, Латин: Sanctus Stephanus; Эстергом, 967/969/975 – 1038 оны 8 сарын 15, Эстергом[1][2][3] буюу Секесфехервар, Унгар) нь Унгаруудын Их Хунтайж (997–1000) бөгөөд Унгарын жижиг ванлигуудыг нэгтгэж Унгарын анхны хаан (1000–1038) байв.
Түүнд төрөхөд нь анх Вайк хэмээх түрэг гаралтай нэр өгсөн бөгөөд сүүлд загалмайлсаны дараа Иштван /Стефан/ хэмээх нэр хайралсан байна.
Тэрээр амьдралынхаа туршид Карпатын тэгш өндөрлөгт Унгарын ноёрхлыг тогтоож, тус бүс нутагт Христийн шашныг дэлгэрүүлсэн бөгөөд Унгарын вант улсыг үндэслэгч гэгддэг. Ромын пап VII Грегори түүнийг хүү Имре болон хамба Ксанадын Геллерт нарын хамтаар 1083 оны 8 сарын 20-нд адислаж, "Гэгээн" цол хайрласан бөгөөд I Иштван нь Унгарын хамгийн нэр хүндтэй гэгээнтнүүдийн нэг болсон юм. Түүний төрсөн өдрийг унгарчууд улс байгуулагдсан баярын өдөр болгон тэмдэглэдэг аж.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "István halála". Эх хувилбараас архивласан: 2009-02-12. Татаж авсан: 2010-03-17.
- ↑ Esztergom.hu
- ↑ Hankó Ildikó: Királyaink Tömegsírban