Кандахар
Кандаха́р (персээр قندهار Qandahār], оросоор Кандага́р, англи латин үсгээр хэвшсэн нь Kandahar, Qandahar) бол Афганистаны өмнөд хэсэгт орших тус улсын хоёрдугаар их суурин газар бөгөөд Кандахар мужийн төв, 491,200 мянган хүн амтай хот юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Кандахар хот МЭӨ 330 он орчим Македоны Александрын эзлэн түрэмгийлэлийн үеэр Арахоз дахь Александриа нэртэй байгуулагдсан байна. Тус хотын уугуул оршин суугчид нь голчлон орчин үеийн пуштунуудын өвөг дээдсээс бүрддэг гэж үздэг байна.
Энэ нь 1747-1776 онуудад Афганистаны нийслэл байв. Афганистаны төрийг үндэслэгч Ахмад Шахын бунхан энд байрладаг.
1979-1988 онуудад энэ хот нь Зөвлөлтийн цэргийн гол баазуудын нэг байсан.
Өнөө үед Кабул хот албан ёсоор тус улсын нийслэл бөгөөд ихэнх засгийн газрын байгууллагуудын байдаг боловч Талибаны удирдагч Ахундзада Кандагар дахь баазаасаа улс орноо удирдахыг илүүд үздэг.
Зураг
[засварлах | кодоор засварлах]Энэ Афганистан улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.