Jump to content

Бадахшан аймаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Газрын зураг
Нутгийн хуваарь

Бадахшан аймаг (بدخشان Badaxšān, بدخشان) — Афганистан улсын аймаг. Афганистаны дорно умард хязгаарт оршдог.

Түүхэн Бадахшан нутгийн нэгэн хэсэг юм. Аймаг дотроо 28 сум, 1200 суурин, 904700 оршин суугчтай.

Газар нутгийн талбайн хэмжээ — 44060 км². Засаг захиргааны төв нь Файзабад хот болно.

Байгаль
Хиндукушийн Ношак

Бадахшан аймаг умард талаараа Тажик улсын Горно-Бадахшан, Хатлон нутагтай,

өмнөд талаараа Пакистаны Читрал, Умард нутаг, дорнод талаараа Хятад улсын Шинжаан нутгуудтай хил залгадаг.

Бадахшан аймгийн нутаг уулархаг. Хиндукуш болон Памирын нуруу нутгийн ихэнхийг хамаарна.

Тус нутгийн дорнод үзүүр Ваханы зам нь эртнээс Торгоны замын хэсэг, тээвэр худалдааны ашигтай газар юм.

Ургамал, амьтан

[засварлах | кодоор засварлах]

Нутгийн ихэнх хэсэг ойт хээрийн бүс юм.

Памир голын дагуу мод ургана. Самар, алим ургадаг.

Ваханы зам нь тал хээрийн бүс болно.

Файзабадааас өмнө зүгт говь цөл байна. Заг, чацаргана ургадаг.

Эрт үед Ахемены улсын нутаг байсан. Нутгийн нэр нь перс хэлний «бадахш» хэмээх цол хэргэм, «-ан» буюу түүнд хамаарах гэсэн утгатай.

16-р зуунд Бухарын хант улсын мэдэлд орсон. 1750 онд Дурраны улсын мэдэлд шилжсэн. 19-р зуунд Баракзайн улсад хамаарч байв.

Дайн дажингүй зуун жилийн дараа 1980 онд Зөвлөлт-Афганы дайны үед Мужахидины бослогын газар болсон.

1990-ээд онд Бурхануддин Раббани, Ахмадшах Масуд нарын мэдэлд байв. 1996-2001 оны хооронд Талибаны эзэлж чадаагүй ганц нутаг нь Бадахшан байв.

Дараа нь Мавлави Шарики гэх лалын шашинт удирдагчтай болсон. Раббани бол Талибаны эсрэг Умардын эвслийн сүүлийн үлдэгдэл байсан.

Талибаны дараа үед бослого хөдөлгөөнгүй цөөн нутгийн нэг байсан. Үе үе талибаны зүгээс халдан довтолж байв.

2015 оны 10-р сарын 26-нд Хиндукуш уулнаа 7.5 магнитуд газар хөдөлснөөр нутгийн 30000 айлын гэр сүйтгэгдэж, хэдэн мянган хүн нас нөхцжээ.

Хүн ард
Лазурит үнэт чулуу

Өнөөгийн засаг дарга нь Шах Валиуллах Адиб юм. Тажик, Хятад, Пакистантай хиллэдэг зурвасыг Афганы хилийн цагдаа (АХЦ) манадаг. Афган улсын цагдаа (АУЦ) хууль хэрэгжилтэнд хяналт тавьдаг. Нутгийн хилийн цагдаа болон дотоодын цагдааг улсын төв албан байгууллагаас томилдог. Цагдаагийн газарт НАТО зэрэг цэргийн байгууллага тусалдаг.

Файзабад руу Кабулаас хуваарьт нислэгтэй.

Ундны усны хэрэглээ 2005 онд 13% байсан бол 2011 онд 21% болж нэмэгдсэн. Эрүүл мэндийн байгууллага хөгжил муу. Эхийн эндэгдэл их байгаа.

Бичиг үсэг тайлагдсан байдал 2005 онд 31% байсан бол 2011 онд 26% болж буурсан. Сургуульд элсэлтийн хувь 46%-аас 68% болж өссөн.

БОРНА сургууль бол аймагт ганц байгаа дээд боловсрол олгодог байгууллага юм.

Ашигт малтмалаар баялаг боловч ядуурал байна. Хар тамхины ургамал орлогын эх үүсвэр болдог.

Лазурит үнэт чулууг 6000 жилийн тэртээгээс олборлосон. Умардын эвсэл Мужахидин зэрэг цэргийнхэн олборлосон. Геологийн судалгаагаар үнэт чулуу элбэгтэй. Куран ва Мунжан суманд уурхай байна.

БОРНА-ийн крикетийн баг улсын тэмцээнд оролцдог.

Аймгийн 904700 оршин суугч ихэвчлэн хөдөө амьдарч байна. Үндэс угсааны хувьд Тажик, узбек, хазара, паштун, хирги, кызылбаш гэх мэт олон янз байна. Тажик гэх мэт ихэнх нь дари перс хэлтэй. Дараа нь узбек хэлтэн байна. Шугни, мунжи зэрэг памир төрлийн хэлтэй ард түмэн бас бий. Ихэнх нь лалын суннит урсгалын шүтлэгтэй. Цөөн шийт байна.

  1. Зулмай Мужадиди — Улсын хурлын гишүүн, Бадахшаныг төлөөлсөн
  2. Бурхануддин Раббани — Жамиат-е- лалын намын удирдагч, АФганы ерөнхийлөг асан
  3. Тахир Бадахши — улс төрийн тэмцэгч
  4. Латиф Педрам — улс төрийн тэмцэгч, Афган улсын ерөнхийлөгчид нэр дэвшигч
  5. Насратулла Насрат — Афганы крикетчин
  6. Фавзиа Кофи — Афганы эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, Улсын хурлын гишүүн, ерөнхийлөгчид нэр дэвшигч
  7. Устад Ахмад Лахаури — Таж Махалын гол уран барималч
 Commons: Badakhshan Province – Викимедиа зураг, бичлэг, дууны сан