Аймак
Харагдац
(Аймак ястан-с чиглүүлэгдэв)
| Нийт хүн ам | |
|---|---|
| 1,593,418 (2021) Афганистаны хүн амын 4%[a][2][3] | |
| Хэлнүүд | |
| Перс хэлний Аймак аялга[4] | |
| Шашин | |
| Голдуу Суннит Ислам[5] | |
| Холбоотой угсаатны бүлэг | |
| Хазара, Тажикууд |


Аймак бол Баруун Афган, Ираны Хорасанд амьдардаг түрэг, монгол, иран холимог гаралтай үндэстэн юм. Тэдний Жемшид, Фирузкихи, Таймани овгууд илүү европжуу төрхтэй бол аймак хазара (хазара-и-кала-и-нау), теймури овгууд нилээн монголжуу төрхтэй, гэрт амьдардаг, соёлын хувьд монгол, түрэгтэй ихээхэн ойролцоо байдагаараа бусдаасаа ялгардаг. Иймээс аймак хазара , теймури овгуудыг монгол, түрэг аймгууд голчлон бүрэлдүүлсэн бололтой. Аймак гэх үг нь хөрш зэргэлдээх Төв Азийн түрэг хэлнээс (оимак) болон монгол хэлний аймаг гэх үгнүүдээс гаралтай бөгөөд утгын хувьд „овог“ буюу „овог аймаг“ гэсэн утгатай юм.
Афганистанд үндсэн Чахар-Аймак (дөрвөн аймак) бий. Чухал дөрвөн овогт:
- Аймак-Хазара (монгол гаралтай)
- Жамшеди (иран гаралтай)
- Фирузкихи (иран гаралтай)
- Таимани (иран гаралтай)
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Афганистанд сүүлчийн тооллого 1979 онд хийгдсэн бөгөөд бүрэн бус тооллого явуулсан. Тус улсад мөргөлдөөн үргэлжилж байгаа тул түүнээс хойш албан ёсны тооллого явуулаагүй байна.[1]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Population Matters". 2016-03-03. Эх хувилбараас архивласан: 2021-08-16. Татаж авсан: 2025-05-31.
- ↑ World Population Review (2021-09-19). ""Afghanistan Population 2021"".
- ↑ "Afghan Ethnic Groups: A Brief Investigation". reliefweb.int. 2011-08-14.
- ↑ Жаната, А., "AYMĀQ", in Яршатер, Эхсан, Encyclopædia Iranica (Online ed.), Америкийн Нэгдсэн Улс: Колумбын их сургууль, <http://www.iranicaonline.org/articles/aymaq-turk>
- ↑ "Аймак". Minority Rights Group (Британи-англи хэлээр). Татаж авсан: 2025-05-31.