Жигмэдгэсэрнамжил Ванчиг
Жигмэдгэсэрнамжил Ванчиг
| |
|---|---|
Гэсэр 2024 онд | |
| Бутаны ван | |
| Хаанчлал | 2006 оны 12 сарын 9 – одоо |
| Титэм зүүх ёслол | 2008 оны 11 сарын 6 |
| Өмнөх | Жигмэдсэнгэ Ванчиг |
| Залгамжлагч | Жигмэнамжил Ванчиг[1] |
| Төрсөн | 2 сарын 21, 1980 |
| Эхнэр/нөхөр | Жавзанбадам (г. 2011) |
| Хүүхэд |
|
| Династи | Ванчиг |
| Эцэг | Жигмэдсэнгэ Ванчиг |
| Эх | Цэрэн-Ядамn |
| Шашин | Друкпа Кагью |
| Гарын үсэг | |
| Боловсрол | Витон коллеж Магдален коллеж, Оксфорд (MPhil) |
Жигмэдгэсэрнамжил Ванчиг (зонке хэл. འཇིགས་མེད་གེ་སར་རྣམ་རྒྱལ་དབང་ཕྱུག་, 1980 оны 2-р сарын 21-нд төрсөн) — Бутаны тавдугаар буюу одоо төр барьж буй ван.[2]
Бага нас
[засварлах | кодоор засварлах]Жигмэдгэсэрнамжил 1980 онд өмнөх ван Жигмэдсэнгэ Ванчигийн ууган хүү болон гуравдугаар хатан Цэрэн-Ядамаас нь төржээ. Эцэг эх нэгтэй Дэчин-Янжин, Жигмэддорж хоёроос гадна эх өөр долоон дүүтэй. Бутандаа дунд сургууль дүүргэж, Америкийн Филиппс, Кашинг, Витонг зэрэг дээд сургууль, Их Британийн Оксфордын Их Сургуульд номын дуу сонсч улс төр судлалаар дэд эрдэмтний зэрэг хамгаалсан байна.
Тайз үе
[засварлах | кодоор засварлах]Тайз байхдаа 2002 онд НҮБ-ийн Ерөнхий ассемблейд үг хэлж, 2006 онд Тайландын вангийн 60 насны ойд оролцжээ.
Улсын ван
[засварлах | кодоор засварлах]2005 онд Жигмэдсэнгэ Ванчиг өөрийн хаан ширээг ахмад хүүдээ 2008 онд шилжүүлэхээ мэдэгдсэн. 2006 онд төрийн хэргийг Жигмэдгэсэрнамжил Ванчигт шилжүүлсэн бөгөөд хаан ширээнд залах ёслол 2008 онд болжээ.
Тэрээр гэргийн хамт 2024 оны 7-р сарын 8-11-нд Монгол Улсад албан ёсоор айлчилсан.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]1990 оны 6-р сарын 4-нд Тхимпхуд төрсөн Жавзанбадамтай (англи. Jetsun Pema Wangchuck, зонкэ. རྗེ་བཙུན་པདྨ་དབང་ཕྱུག;) 2011 оны 10-р сарын 13-нд гэрлэсэн.
Лавлах холбоос
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Rspnbhutan". Эх хувилбараас архивласан: 2016-03-02. Татаж авсан: 23 February 2016.
- ↑ Das, Biswajyoti (2006-12-18). "Bhutan's new king committed to democracy". Boston Globe.
{{cite web}}: Italic or bold markup not allowed in:|publisher=(help)