Jump to content

Израилын дүүргүүд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Израил Улс


Израил Улсын
улс төр ба засаглал



Израил улс нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийг дүүргүүдэд хуваах нэгдсэн засаглалгүй. Яам, газар (тухайлбал, цагдаа) нь өөрийн хэлтсийн зураглалтай бөгөөд үүнд дүүргийн хил хязгаар, тоо ялгаатай байдаг.

Дотоод Хэргийн Яамнаас батлагдсан хамгийн нийтлэг хуваалт бол долоон дүүрэг (еврей. מחוזות) бөгөөд тэдгээрийн аль нэгнийх нь статус олон улсын түвшинд маргаантай хэвээр байгаа 15 дэд дүүрэг (еврей. נפות) ба 50 байгалийн бүсэд орно.

Одоогийн дүүргийн хуваалтыг 1957 оны засгийн газрын тогтоолоор (еврей. ‏הודעה על חלוקת שטח המדינה למחוזות ולנפות ותיאורי גבולותיהם‏‎) тогтоосон ба Израилийн Статистикийн төв хороо болон бусад зарим яам, үйлчилгээний байгууллагууд (ялангуяа шүүхийн системд) ажлыг зохион байгуулахад ашигладдаг. Дүүргийн хууль тогтоох, гүйцэтгэх байгууллага, дүүргийн Тамгын газрын даргын албан тушаал гэх мэт зүйл байхгүй.

Израилын дүүргүүд
Дүүрэг Захиргааны төв Талбай,

км²

Хүн ам, (2018 он) Нягтрал,

хүн./км²

1 Умард Ноф-ха-Галиль 4478 1 425 700 285,66
2 Хайфа Хайфа 864 1 013 900 1056,71
3 Төв Рамла 1293 2 157 500 1434,57
4 Тел-Авив Тел-Авив 176 1 406 400 7301,14
5 Иерусалим Иерусалим 653 1 108 900 1447,17
6 Өмнөд Беэр-Шева 14 232 1 272 100 77,77
7 Иудей ба Самари Ариэль 5878 413 400 59,57
Всего 27 574 8 797 900 356,48

Дүүргүүд нь цаашдаа 15 дэд дүүрэгт хуваагддаг бөгөөд цаашдаа 50 бүсэд хуваадаг. Статистикийн зорилгоор улсыг Тел-Авив ба Гуш Дан (хүн ам 3.15 сая), Хайфа (996 мянган хүн), Беэр-Шева (531.6 мянган хүн) гэсэн гурван метрополист хуваадаг.

Хүн ам, газар нутгийн хувьд Израилын хамгийн том хот бол 901,302 оршин суугчтай, 126 км² газар нутагтай Иерусалим юм. Тел-Авив, Хайфа, Ришон-ле-Цион нар 443,939, 281,087, 249,860 оршин суугчтай хүн амаараа Иерусалимын дараа ордог.

Хүн ам: 1 108 900 (2018 он)
Төв: Иерусалим
Дэд дүүрэг: дүүрэгтэй давхцана

Зургаан өдрийн дайны үеэр Израилд нэгтгэсэн газар нутгууд дүүрэгт багтдаг.

Хүн ам: 1 425 700 (2018 он)
Төв: Ноф-ха-Галиль
Дэд дүүрэг ба хүн ам:

Голан дэд дүүргийг НҮБ Израилын нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрдөггүй.

Хүн ам: 1 013 900 (2018 он)
Төв: Хайфа
Дэд дүүрэг ба хүн ам:
Хүн ам: 2 157 500 (2018 он)
Төв: Рамла
Дэд дүүрэг ба хүн ам:
Хүн ам: 1 406 400 (2018 он)
Төв: Тел-Авив
Дэд дүүрэг: дүүрэгтэй давхцана
Хүн ам: 1 272 100 (2018 он)
Төв: Беэр-Шева
Дэд дүүрэг ба хүн ам: