Назарет

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Назарет
еврей. ‏נָצְרַת‏‎, араб. النَّاصِرَة
Хотын зураг

Сүлд тэмдэг
Сүлд
Назарет is located in Израил
Назарет
Израил улс дахь Назарет хот
Солбицол: 32°42′N 35°17′E
Улс Flag of Israel.svg Израил
Дүүрэг Умард
Түүх  
Байгуулагдсан МЭӨ 2200 он (эртний суурин) МЭ 300 он (хот)
Засаглал  
 - Мэйр Али Салем
Газар нутаг  
 - Нийт 14.123 км²
Өндөр 347 м
Хүн ам  
 - Нийт (2019) 77,445
 - Нягтрал 5 133/км²
Цагийн бүс UTC+2:00
 - Зун   UTC+3:00
Утасны код +972
Цахим сүлжээ: www.nazareth.muni.il

Назарет (араб. النَّاصِرَة; еврей. נָצְרַת; грек. Ναζαρέτ; лат. Nazareth) — нь Израилын Умард дүүргийн хамгийн том хот юм. Назаретыг "Израилын араб нийслэл" гэж нэрлэдэг.[1] 2019 онд Назарет хотод 77,445 хүн амьдарч байсан. Хүн амын дийлэнх нь араб иргэд бөгөөд тэдний 69% нь ислам, 30.9% нь христийн шашин шүтдэг.[2][3][4] Назареттай зэрэгцэн баригдсан Ноф-ха-Галиль (хуучнаар Назарет-Иллит) нь 1976 оны 6-р сард тусдаа хот болсон ба 2014 онд 40,312 еврей хүн амтай байсан.[5]

Библид энэ хотыг Есүсийн бага насны гэр гэж дүрсэлсэн[6] байдгаас тус хот Христийн шашны мөргөлийн төв болсон бөгөөд Библийн үйл явдлыг тэмдэглэсэн олон бунхантай.

Эшлэл[засварлах | edit source]