Загалмайтны анхны аян
Загалмайтны анхны аян (Англи: First Crusade) нь Христийн тооллын 1095 онд эхэлсэн ба Загалмайтны аян дайнуудын анхдагч юм.
1095 оны 3-р сард Византийн эзэн хаан Алексиус I-ын элч Пиасенц хотын хамба Ромд ирж паптай уулзан Византийн эзэнт улсад аюул занал учруулж байгаа Сельжук түрэгүүдээс хамгаалахыг гуйжээ. Ромын пап II Урбан үүнийг нааштай хүлээн авсан байна. Тэрээр дараа жил нь бүхий л Христийн шашинтнуудад хандан түрэгүүдийн эсрэг дайнд хамтран тэмцэхийг уриалж, Клермонтын зөвлөлийг зохион байгуулсан бөгөөд уг дайнд оролцох нь ариун үйл хэрэг ба дайнд амь үрэгдвэл нүгэл хилэнц нь саадгүй арилна гэж айлдсан гэдэг. Ингэж анхны Загалмайтны аян дайн эхлэв. Загалмайтнууд Дорилаиум ба Антиохт хоёр удаа түрэгүүдийг ялсан байна. Энэ нь тэдэнд урам зориг өгч нэгдсэн хүчний зарим хэсэг нь Иерусалим руу аян хийжээ.
Мааррат ба Иерусалимыг эзэлсэн нь
[засварлах | кодоор засварлах]1098 оны төгсгөлөөр загалмайтны цэргүүд өнөөгийн Сирийн нутагт Фатимидын угсааны Арабын харъяа Мааррат Аль Нуман хотод хүрч, түүхэнд Маарратын бүслэлт хэмээн тэмдэглэгдсэн маш харгис хэрцгий тулааныг хийжээ. Хотыг бүслэх явцдаа загалмайтнууд хүнсний хангалт байхгүй, өлбөрлийн туйлд хүрсэн байна. Хотын иргэд өөрсдийн хүчиндээ эрдэн, загалмайтнуудыг үл тоомсорлон элэглэн шоолж байсан гэдэг. Загалмайтнууд довтлолгүй хоёр долоон хоног бүслэн, энэ хоорондоо хэрэм давах багаж бүтээж, загалмайтны явган цэрэг хана давахаар довлох үед хүлэг баатрууд нь хотын нөгөө талаас довтолжээ. Бүтэн хоёр өдөр тулалдсаны эцэст загалмайтнууд 1098 оны 12-р сарын 12-нд Мааррат хотыг буулган авав. Гэвч Мааррат хотод загалмайтнуудыг хангах хоол хүнс байсангүй. Загалмайтнуудын ихэнх нь Иерусалим орох туйлын хүсэлтэй байсан ба хоорондоо бага зэрэг зөрчилдсөн ч эцэстээ цааш явахаар шийдсэн байна. Загалмайтны удирдагчид ихэнх цэргээ авч, хүний хүүрээр дүүрэн Мааррат хотоос зайдуухан байрласан бол хотод үлдсэн загалмайтнууд мусульмануудын хүүрээр хооллон амь зогоосон гэдэг. Хүний мах идэх үзэгдлийг каннибализм гэдэг бөгөөд Арабын түүхчид загалмайтнуудын харгис хэрцгий, ёс бус байдлын энэ жишээг тэмдэглэн үлдээжээ.
Загалмайтнууд өөрсдөө пап II Урбанд бичсэн захидалдаа:
“... Маарратыг бүсэлсэн арми хэлж баршгүй хэцүү хүнд зовлонг амсаж, арга буюу сарацинуудын махыг идэхэд хүрсэн ...”
гэжээ.
Маарратын бүслэлтэнд оролцсон Каннын Ральф өөрийн тэмдэглэлдээ:
“... Мааррат дахь манай цэргүүд буруу номтнуудын насанд хүрснийг нь хоолны тогоондоо чанаж, балчир хүүхдүүдийг нь шорлон түүдгийн галд шарж идэцгээж байв...”
гэсэн байдаг. Загалмайтнууд Маарратыг сүйтгэсний дараа өмнө зүгт Иерусалим руу урагшлав.
1099 оны 6-р сарын 7-нд загалмайтнууд Иерусалимд хүрч есөн хоног бүсэлсний эцэст авчээ. Загалмайтнууд 1,500 хүлэг баатар, 12,000 явган цэрэгтэй байсан бол лалын шашинт Иерусалимын хамгаалагчид дөнгөж 1,000 цэрэгтэй байв. Загалмайтнууд хотыг бүслэн ширүүн дайрсны үр дүнд хотыг бүрэн эзэлж авсан байна. Улангассан загалмайтнууд хотыг авмагцаа хотын иргэдийг яргалан хяджээ. Энэ хядлагад лалын шашинтнууд, еврей нар ихээхэн өртсөн бөгөөд христийн шашинтнууд ч үрэгдсэн гэдэг аж. Нийтдээ 40,000 орчим энгийн иргэн алагдсан гэж тэмдэглэгдэн үлджээ. Үүнийг анхны холокост гэж нэрлэх явдал байдаг.
1101 онд анхны загалмайтны аянд оролцогчид амжилтгүй аян хийсэн байна. Энэ аянг Туулайн зүрхтнүүдийн аян гэж хочлох нь байдаг.
Баримтууд
[засварлах | кодоор засварлах]- 1096-1099 оны хооронд дөрвөн жилийн хугацаанд явагдсан энэ аян дайн нь Израйль, Левант, Анатолид өрнөжээ.
- Тэдний эсрэг Сельжук түрэгүүд, арабчууд болон бусад лалын шашинтнууд зогсож байлаа.
- Аян дайнд бүх Христийн ертөнц, тэр дундаа Баруун Европын католик шашинтнууд, Киликийн Арменийн хаант улс оролцжээ. Аян дайнд цэрэг эрсээс гадна өвгөд хөгшид, бичгийн хүмүүс, эмэгтэйчүүд, хүүхдүүд явж байсан бөгөөд нийт тоо нь 100,000 гаруй болж байв. Франц, Германы нутгаас ирсэн загалмайтнууд нь анти-семитик үзэлтнүүд байсан тул лалын шашинтнууд болон еврейчүүдэд онцгой харгис ханддаг байжээ.
- Дан хунтайж, язгууртнуудаас бүрдсэн анги аянд оролцсон гэдэг.
- Аян дайны үр дүнд Христийн шашинтнууд шийдвэрлэх ялалтыг байгуулж, газар нутгийг хяналтандаа авчээ. Анатоли, Левант нутагт Христийн шашинт хаант улсууд байгуулагдаж, Иерусалимын хаант улс үүсчээ.
Үр дүн
[засварлах | кодоор засварлах]Загалмайтны анхны аян дайны үр дүнд Иерусалимын хаант улс тэргүүтэй салангид бие даасан шинжтэй олон жижиг хаант улсууд үүсч, үндсэндээ амжилттай явагдсан ч маш үлгэр дуурайлгүй, харгис хэрцгий болжээ. Анхны аян дайнаас хойш Загалмайтнууд хэмээх нэр бий болж, тэдний нэртэй холбоотой аян дайн 200 орчим жил үргэлжилсэн байна. Гэхдээ зарим нь өөрсдийгөө мөргөлчид, аянчид, бадар баригч нар хэмээн нэрлэдэг байв.
Загалмайтны аян дайн нь дундад зууны Европын хүн амын шилжих хөдөлгөөнд хүчтэй нөлөө үзүүлсэн ба Ойрх Дорнод, тэр дундаа Левант нутгийн хүн ам зүйн бүтцэд том өөрчлөлт оруулжээ.
Шашны төлөө, сүмийн эрх ашгийн төлөө тулалдаанд оролцож байсан Европын дайчид нь загалмайтнууд болон мөргөлчид гэж хуваагдаж байсан ч үнэндээ нэг үзэл санаатай байсан юм.
Загалмайтны анхны аян дайн нь дундад зууны түүхэнд баларшгүй ул мөр үлдээжээ.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]Анхдагч эх сурвалжууд
[засварлах | кодоор засварлах]- Albert of Aix, Historia Hierosolymitana
- Anna Comnena, Alexiad
- Guibert of Nogent, Dei gesta per Francos
- Fulcher of Chartres, Historia Hierosolymitana
- Gesta Francorum (anonymous)
- Peter Tudebode, Historia de Hierosolymitano itinere
- Raymond of Aguilers, Historia Francorum qui ceperunt Iherusalem
- Ibn al-Qalanisi, The Damascus Chronicle of the Crusades
Анхдагч эх сурвалжууд (он-лайн)
[засварлах | кодоор засварлах]- Selected letters by Crusaders:
- Anselme of Ribemont, Anselme of Ribemont, Letter to Manasses II, Archbishop of Reims (1098)
- Stephen, Count of Blois and Chartres, Letter to his wife, Adele (1098)
- Daimbert, Godfrey and Raymond, Letter to the Pope, (1099)
- Online primary sources from the Internet Medieval Sourcebook
- Peter the Hermit and the Popular Crusade: Collected Accounts.
- The Crusaders Journey to Constantinople: Collected Accounts.
- The Crusaders at Constantinople: Collected Accounts.
- The Siege and Capture of Nicea: Collected Accounts.
- The Siege and Capture of Antioch: Collected Accounts.
- The Siege and Capture of Jerusalem: Collected Accounts.
- Fulcher of Chartres: The Capture of Jerusalem, 1099.
- Ekkehard of Aura: On the Opening of the First Crusade.
- Albert of Aix and Ekkehard of Aura: Emico and the Slaughter of the Rhineland Jews.
- Soloman bar Samson: The Crusaders in Mainz, attacks on Rhineland Jewry.
- Ali ibn Tahir Al-Sulami (d. 1106): Kitab al-Jihad (extracts). First known Islamic discussion of the concept of jihad written in the aftermath of the First Crusade.
Хоёрдогч эх сурвалжууд
[засварлах | кодоор засварлах]- Thomas Asbridge. The First Crusade (book)|The First Crusade: A New History. Oxford: 2004. ISBN 0-19-517823-8.
- Bartlett, Robert. The Making of Europe: Conquest, Colonization and Cultural Exchange, 950–1350. Princeton: 1994. ISBN 0-691-03780-9.
- Chazan, Robert. In the Year 1096: The First Crusade and the Jews. Jewish Publication Society, 1997. ISBN 0-8276-0575-7.
- Carole Hillenbrand. The Crusades: Islamic Perspectives. Routledge, 2000. ISBN 0-415-92914-8.
- Holt, P.M. The Age of the Crusades: The Near East from the Eleventh Century to 1517. Longman, 1989. ISBN 0-582-49302-1.
- Lock, Peter (2006). Routledge Companion to the Crusades. New York: Routledge. ISBN 0-415-39312-4.
- Thomas Madden New Concise History of the Crusades. Rowman & Littlefield, 2005. ISBN 0-7425-3822-2.
- Magdalino, Paul, "The Byzantine Background to the First Crusade" (available online)
- Mayer, Hans Eberhard. The Crusades. John Gillingham, translator. Oxford: 1988. ISBN 0-19-873097-7.
- Riley-Smith, Jonathan. The First Crusade and the Idea of Crusading. University of Pennsylvania: 1991. ISBN 0-8122-1363-7.
- Riley-Smith, Jonathan, editor. The Oxford History of the Crusades. Oxford: 2002. ISBN 0-19-280312-3.
- Riley-Smith, Jonathan. The First Crusaders, 1095–1131. Cambridge: 1998. ISBN 0-521-64603-0.
- Steven Runciman. A History of the Crusades: Volume 1, The First Crusade and the Foundation of the Kingdom of Jerusalem. Cambridge: 1987 ISBN 0-521-34770-X
- Runciman, Steven. The First Crusade. Cambridge: 1980. ISBN 0-521-23255-4.
- Setton, Kenneth, editor. A History of the Crusades. Madison: 1969–1989 (available online).
- Tyerman, Christopher (2006). God's War: A New History of the Crusades. Cambridge: Belknap Press of Harvard University Press. ISBN 0-674-02387-0.
Намтарууд
[засварлах | кодоор засварлах]- Bibliography of the First Crusade (1095–1099) compiled by Alan V. Murray, Institute for Medieval Studies, University of Leeds. Extensive and up to date as of 2004.