Хөгжлийн эдийн засаг
Хөгжлийн эдийн засаг (Англи: Development economics; Орос: Экономика развития) нь эдийн засаг, улс төр эдийн засгийн ухааны хамгийн шинэ хөгжиж буй салбар юм. Хөгжлийн эдийн засаг нь янз бүрийн үзэл баримтлал, учир шалтгаантай, эдийн засгийн нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай шинэ санаа, шинэ хандлагыг бий болгоход чиглэсэн, орчин үеийн буурай хөгжилтэй гуравдагч орнуудын тухай шинжлэх ухаан бөгөөд үндэслэгч нь 1979 онд Нобелийн шагнал хүртсэн Артур Луйс, Теодер Шульц нар юм. Хөгжлийн эдийн засгийн гол зорилго нь дэлхийн хүн амын 2/3-ын материаллаг амьдралыг дээшлүүлэхийн тулд гуравдагч ертөнцийн эдийн засгийг сайтар ойлгож, танин мэдэхэд тусалахад оршино. Эдийн засгийн хөгжил = эдийн засгийн өсөлт+өөрчлөлтийг багтаана. Хөгжлийн үйл явцад эдийн засгийн өсөлтийг бодвол чанарын хэмжигдэхүүнүүд чухал үүрэгтэй. Эдийн засгийн хөгжлийг “бүх нийгмийн системийг урагш чиглэсэн хөдөлгөөн”-өөр тодорхойлж болно. Хөгжлийн эдийн засгийн ухаан хэдийгээр эдийн засгийн ухааны бусад хэсгүүдийн ойролцоо ойлголт, зарчмуудыг шууд буюу хувиргасан хэлбэрээр ашиглах боловч шинжилгээний өөрийн арга барилыг түргэн бий болгожээ. Хөгжлийн эдийн засаг ухаан нь өргөн хэмжээний асуудлыг хамаарна. Үйлдвэрлэлийн хомс нөөцийг үр өгөөжтэй ашиглах, тэдгээрийн тогтвортой өсөлтийг хангахын зэрэгцээ эдийн засаг, нийгэм, улс төр, зохион байгуулалтын механизмыг судална. Хөгжлийн эдийн засгийн ухаан нь улсын идэвхтэй үүрэг, эдийн засгийн шилжилтийн асуудлаар шийдвэр гаргах үйл ажиллагаааны зохицуулалтыг чухал хэрэгслүүр хэмээн авч үздэг. Хөгжлийн харьцуулсан түвшнүүдийг хэмжих нь үнэхээр төвөгтэй статистикийн арга замаар, ординал хэмжээсээр нэг улс нөгөөгөө бодвол илүү хөгжсөн болон амьдралын стандартын өсөлтийн түвшний ялгааг тайлбарлах, боломжтой гэж үздэг. Харин кардинал хэмжээсийг өндөр хөгжсөн нэг улс нөгөөгөө бодвол хэд дахин, эсвэл хэдээр илүү хөгжсөнийг гаргахдаа хэрэглэдэг.
Ангилал
[засварлах | кодоор засварлах]- Хөгжлийн үндсэн 3 зорилго
- Амьдралыг тэтгэгч бараа, үйлчилгээ болох хүнс, орон сууц, эрүүл мэндийн хамгаалалт, аюулгүй байдлын хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, хүрэлцээтэй байлгах.
- Орлогын өсөлтийн зэрэгцээ ажлын байрны өсөлт, чанартай боловсрол, соёлын болон хүмүүнлэгийн үнэт зүйлд ихээхэн анхаарах талыг хамрах амьдралын түвшний дээшлэлт.
- Бусад хүмүүс улс орноос хамааралт байдал, захирагдах байдлыг сулруулахын тулд эдийн засаг, нийгэм дэх сонголтын өргөн бололцоог хувь хүн нийгэмд олгох.
- Эдийн засгийг үнэлэх үндсэн 3 үнэлэлт байдаг.
- Анхдагч үнэлэлт нь анхан шатны хэрэгцээгээ хангах чадвартай байх явдал.
- Хоёр дахь үнэлэлт нь хүн өөрийгөө илэрхийлэх чадвартай байх явдал юм.
- Гурав дахь үнэлэлт нь сонголт хийх чадвартай байх явдал юм.
- Дээрх үнэлэлтүүдтэй холбоотойгоор хөгжлийн гурван зорилт урган гарч ирдэг.
- Анхдагч зорилт нь амьдралын хэрэгцээ болох хоол хүнс, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгмийн хамгааллыг сайжруулж, нийгэм дэх хуваарилалтыг тэгш, шударга болгоход оршино.
- Хоёр дахь зорилт нь амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх. Тухайлбал, хүн амын орлогыг өсгөх, ажлын байрыг өсгөх, боловсролын түвшинг дээшлүүлэх. Ингэсээр хүн өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх боломжтой болно.
- Гуравдахь зорилт нь хүний эдийн засгийн болон нийгмийн сонголтын хүрээг өргөтгөх.
Хөгжлийн эдийн засгийн онолын судалдаг асуудлууд
[засварлах | кодоор засварлах]- Хөгжил гэдэг нь бодит утгаараа юу гэсэн үг вэ?
- Хөгжлийн эх үүсвэр нь юу вэ? Энэхүү хөгжлөөс хэн илүү ашиг олж байна вэ? Яагаад нэг хэсэг ядуу орнууд түргэн хөгжиж, нөгөө хэсэг нь буурай хэвээр үлдэж байна вэ?
- Буурай хөгжил нь дотоод хүчин зүйл үү, гадаад хүчин зүйл үү?
- Хөгжиж буй орнуудын өнөөгийн нөхцөл байдал нь хөгжингүй улс орнуудын эхэн үетэй ижил төстэй эсэх?
- Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг.
- Хүн амын хурдацтай өсөлт нь эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлж буй?
- Яагаад хөгжиж буй улс орнуудад төвд татах хүч эрчимтэй үйлчилж хотжих явц илүү хурдсаж байна вэ?
- Байгаль орчинтой зохицсон хөгжил гэж юу вэ?
- Хөгжиж буй орнуудын боловсролын тогтолцоо нь эдийн засгийн хөгжилд эерэгээр нөлөөлж чадаж байна уу?
- Либералчлал өргөжиж байгаа нь ядуу буурай орнуудад ашигтай юу? Үүнээс хэн ашиг олж байна вэ?
- Хөгжингүй улс орнуудаас үзүүлж буй эдийн засгийн тусламжийн нөлөө ямар байна вэ? Буурай хөгжилтэй орнуудад гадаадын зээл тусламжийг авах хэрэгтэй юу? Авбал ямар нөхцөлтэйгээр авах вэ?
- Чөлөөт эдийн засаг, өмч хувьчлал нь хөгжлийн асуудлыг шийдэж чадах уу?
- Либералчлал гэж юу вэ?