Микро эдийн засаг
Микро эдийн засаг нь хэрэглэгч жижиглэн худалдаачид, тодорхой үйлдвэрлэгч (пүүс, компани, салбар) зэргийн тус тусын үйл ажиллагаатай холбоотой эдийн засгийн судлалыг хэлнэ. Хүн төрөлхтөн нийгэмшсэн цагаасаа эхлэн эдийн засгийн ямар нэгэн харьцаанд орж эхэлсэн. Тэдэнд өмсөх хувцас, байрлах байр, идэх хоол хэрэг болсон нь эдийн засгийн харьцааг үүсгэсэн. Нэгэнт бид их бага ямар нэгэн хэмжээгээр эдийн засгийн харьцаанд орж л байгаа болохоор эдийн засгийг зайлшгүй судлах шаардлагатай. Бид микро эдийн засгийг судласнаар Статистик, Эконометрик, Олон улсын худалдаа, Макро эдийн засаг гэх мэт мэргэжлийн суурь хичээлүүдийн суурийг мэддэг болно. Мөн энэ хичээлээр зах зээлийн эдийн засгийн ухааны анхны эмх цэгцтэй ойлголтыг өгөх ба үүгээрээ бэлтгэж буй мэргэжилтнүүдэд эдийн засгийн үндсэн субъект болох үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн үйл хөдлөлийг онолын хувьд танин мэднэ. Бид энэ хичээлийг үзсэнээр микро эдийн засгийн энгийн харилцаа, өөрчлөлт, субъектуудын үйл хөдлөлийг эдийн засгийн онолын үндэслэлтэйгээр харж, тайлбарлан бичил шийдвэр гаргах чадварыг эзэмшинэ. Мөн эдийн засгийн онолын бусад хичээлүүдийн суурийг олж авах бөгөөд бизнесийн удирдлагын салбарын хичээл, сэдвүүдэд микро эдийн засгийн онолын асуудлуудыг холбогдуулан авч үзэх дадал эзэмшинэ. Хэдийгээр эдийн засаг хүмүүсийн оршин амьдрах хэрэгслийг бий болгодог ч хэн юугаар, юуны тусламжтайгаар хүмүүст зайлшгүй хэрэгцээтэй зүйлийг шийдвэрлэж байна вэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Иймд эдийн засаг, нийгмийн тодорхой зорилгод ашиглагдаж байгаа бүхий л зүйлсийг эдийн засгийн нөөц гэдэг байна. Энэ нь эдийн засгийн байгуулалтын үндэс болдог. Микро эдийн засаг-Эдийн засгийн аль нэг эд эсийг бус бүхэлд нь авч судалдаг. Тухайлбал, эдийн засгийн өсөлт, үндэсний нийт бүтээгдэхүүн, инфляци, ажилгүйдэл, төрийн төсөв, зарлыгн хэмжээ, гадаад худалдааны баланс зэрэг нь макро эдийн засгийн судлах зүйл юм. Макро түвшиний зангилаа асуудлаар гол шийдвэрийг засгийн газар гаргаж байдаг.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]- Макро эдийн засаг
- Эдийн засаг
- Эрэлт
- Нийлүүлэлт
- Зах зээлийн тэнцвэр
- Эрэлт нийлүүлэлтийн мэдрэмж
- Хэрэглэгчийн сэтгэл ханамж
- Үйлдвэрлэл
- Үйлдвэрлэлийн зардал
- Төгс өрсөлдөөнт зах зээл
- Төгс бус өрсөлдөөнт зах зээл
- Хүчин зүйлийн зах зээл
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.