Нийлүүлэлт

Нийлүүлэлт = Үйлдвэрлэлээс - үлдэгдэл

Нийлүүлэлт нь үйлдвэрлэлийн сонирхлыг илэрхийлдэг бөгөөд үйлдвэр ба нийлүүлэлт нь салшгүй боловч хоорондоо ялгаатай ойлголт юм. Үйлдвэрлэлийн хүчин зүйлс буюу эдийн засгийн нөөцөөр баталгаажсан үйлдвэрлэлийг нийлүүлэлт гэнэ. Үйлдвэрлэл гэдэг нь орцыг гарц болгон хувиргаж байгаа процесс юм. Орц нь үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн биет зарцуулалт болно. Зах зээлийн эдийн засгийн системд нийлүүлэлт нь нийгмийн хэрэгцээнд тулгуурладаг. Харин төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоонд пүүсүүдийн зах зээл рүү нийлүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо хэмжээг төрөөс төлөвлөж өгч байдаг. Өөрөөр хэлбэл, пүүсүүд үйлдвэрлэл, нийлүүлэлтийн талаар бие даан шийдвэр гаргах эрхгүй байдаг гэсэн үг.

Нийлүүлэлт = SUPPLY буюу S үсгээр тэмдэглэнэ

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]