Агнета Фельтског

Агнета Фельтског, 2008 он.

Агнета Осе Фельтског (Фельтскуг; швед. Agnetha Åse Fältskog; 1950 оны 4-р сарын 5-нд Шведийн Йёнчёпинг хотод төрсөн) - шведийн дуучин, дууны ая зохиогч, хөгжмийн продюсер. 1968 онд анхны пянзаа амжилттай гаргаж төрсөн шведэд нэр алдартай болсон. "ABBA" поп хамтлагийн гоцлол дуучин болж дэлхийд алдартай дуучин болсон байна.

Орон нутгийн машины станцын холбооны газар холбоочиноор ажиллаж байжээ. Энэ үеэр тэрээр Бернт Эргхартын удирдлага дор бүжгийн хамтлагт оролцдог байжээ. Удалгүй Агнета аль нэгийг нь сонгох болж бүжгээ сонгоод орон даяар аялан тоглолт хийхээр бүжгийн хамтлагтайгаа хамт явжээ.