Агуу ихийн дон
Агуу ихийн дон; агуу ихийн солиорол[1]; орос. мания величия (гре. μεγαλο — маш том эсвэл дэндүү ахиулсан; гре. μανία — сэтгэлийн хямрал) — хувь хүн өөрийнхөө
- бусдад хэрэгтэй,
- алдартай,
- баян,
- эрх дархтай,
- ухаалаг,
- бүхнийг захирагч зэрэг чадварыг хэт дээгүүр дөвийлгөн үнэлсэн хувь хүний шинж.
Сэтгэл зүйд энэ нь сэтгэлийн тусгай хямрал гэж үздэггүй харин симптом буюу маниа (англ. mania) синдром өвчний шинж тэмдэг хэмээн үздэг.[2] Эсвэл заримдаа Паранойя өвчний синдром гэж үздэг байна. Энэ балайрал буюу донгоор өвдсөн улсууд нь алдартай хүмүүс байх нь их, бидний сайн танил Жон Нэшт иймэрхүү дон илэрч байсан ба өөрийгөө тэрээр Антарктидын эзэн хаан байх ёстой хэмээн бусдад хэлснээр ажлаасаа халагдсан байдаг.[3]. Иймэрхүү шинж тэмдэг заримдаа улс орны агуу байдлыг сурталчлахад илэрч байсан бөгөөд социализмын үед маш том байгууламжуудыг ихээр барьж ард түмний толгойд тэдний улс орон үнэхээр хүчирхэг агуу гэдэг хуурамч ойлголтыг суулгаж байжээ. Энэ нь одоо ч дэлхийн хуучин пост социалист орнуудын барилга байгууламж, хөшөө дурсгал зэрэгт илэрсээр байгаа билээ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Бред величия (Memento 12. Тавдугаар сар 2013 цахим архивт) Жмуров В.А. Большая энциклопедия по психиатрии, 2-е изд., 2012 г.
- ↑ ICDF3
- ↑ A Beautiful Mind, Sylvia Nasar, Chapter 34