Адрон
Appearance
Адрон (гре. ἁδρός) нь эгэл бөөмийн физикийн ухагдахуун бөгөөд байгалийн 4 хүчний нэг болох хүчтэй харилцан үйлчлэлд ордог бөөмсийг хэлнэ. Адрон нь барион, мезон гэсэн хоёр төрөлтэй байна. Барион нь хагас бүхэл спинтэй бөөмс, харин мезон нь бүхэл спинтэй бөөмс юм. бүх адронууд 6-н төрлийн кваркнуудаас тогтоно гэж үздэг.