Jump to content

Лептон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Лептон нь эгэл бөөмийн физикийн ухагдахуун бөгөөд хөнгөн масстай мөн хүчтэй харилцан үйлчлэлд ордоггүй эгэл бөөмсийг ийнхүү нэрлэнэ. Лептон цэнэг (заримдаа лептон тоо гэдэг) гэж зүйл байх ба лептон цэнэг нь 1 байх бөөмс нь лептон гэж нэрлэгдэнэ. Хэрэв лептон цэнэг нь -1 байвал энэ нь лептон бөөмийн анти бөөм нь юм. Хэрэв лептон цэнэг нь 0 бол энэ нь лептон биш юм. дээрхтэй адилаар барион цэнэг (заримдаа барион тоо гэдэг) гэж байх ба тэр нь 1 байвал барион бөөм, 0 байвал барион биш, -1 байвал барион бөөмийн анти бөөм нь юм. Кваркын тоо болон лептоны тоог ижил байна гэж үзэх ба одоогоор 6 кварк, 6 лептон нээгдээд байна.

кварк нь цөмийг бүрдүүлэгч протон, нейтроныг бүрдүүлдэг ба u,d,c,s,b,t гэж нэрлэдэг. кваркуудын спин нь 1/2, барион тоо нь 1/3, цахилгаан цэнэг нь бутархай тоо байдаг.

 Commons: Лептон – Викимедиа зураг, бичлэг, дууны сан