Jump to content

Адъяагийн Ганбаатар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Уран-Цэрэв овогтой Адъяагийн Ганбаатар- (1959 оны 2-р сарын 8-нд Улаанбаатар хотод төрсөн) -Монголын улс төрч, төрийн зүтгэлтэн. Монголын Социал демократ намын дарга, УИХ-ын гишүүн, Элчин сайд, нийтлэгч.

1959 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул химийн багш Дүгэрийн Адьяа, Элдэнбаярын Ичинхорлоо нарын хүү болж төрсөн.

1966 онд нийслэлийн 24-р дунд сургуульд элсэж ороод 1973 онд нийслэлийн лаборатори 1-р сургуульд математикийн гүнкгийрүүлсэн ангид орж сураад 1976 онд математикийн Олимпиадын аврага болж Польш улсад сурах эрх авчээ.

1976-1983 онуудад Польшийн Үж хотын Их сургуульд хэлний бэлтгэл төгсөөд тус Их сургуулийн Математикийн дээд сургуулийн хэрэглээний математик мэгэжлээр магистр хамгаалж төгссөн.

1983-1984 онд Нийслэлийн 75-р сргуульд математикийн багш.

1984-1991 онд МУИС-ийн алгебр, геометрийн тэнхимд багшаар ажилласан.

1989 оны намар МУИС-ийн багш нар нийлж улс төрийн Ардчилсан Социалист хөдөлгөөн албан бусаар үүсгэхэд Удирдах Зөвлөлийн даргаар сонгогдож байжээ. 1990 оны 3-р сард Ардчилсан Социалист хөдөлгөөнөөс Монголын Социал Демократ нам байгуулагдахад намын дэд дарга болсон байна.

1992-1996 онд Улсын Их Хуралд Ардчилсан хүчнээс С.Зориг, Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж, Да.Ганболд нарын хамт 5 гишүүн сонгогдсоны нэг болсон.

1996-2000 онд УИХ-д дахин сонгогдон ажилласан. 1996-1998 онд УИХ-ын Төсвийн Байнгын хорооны дарга.

1998-2000 онд УИХ дахь МСДН-ын бүлгийн дарга, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга.

2000 онд хэвлэл, мэдээллийн "Үг" компани байгуулж "Үг" сонин гаргасан байна.

2004 онд МСДН-ыг шинэчлэн зохион байгуулж намын даргаар сонгогдсон байна.

2010-2012 онд МСДН-ын дарга

2012-2015 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад Элчин сайдаар томилогдон ажилласан.

2016, 2020 онд УИХ-д нэр дэвшиж байсан.