Аймгийн заан

Аймгийн заан нь Аймгийн Баяр Наадамд үзүүрлэсэн бөхөд олгодог цол юм. мөн Аймгийн Бүх Ард Түмний Спартакиад, Үндэсний бөхийн Аймгийн аварга шалгаруулах тэмцээн, Нэрэмжит тэмцээнүүдэд амжилттай барилдсан бөхчүүдэд олгож байсан тохиолдлууд бий. 2000 оноос хойш Тойргийн барилдаануудад олгосон цолыг Үндэсний бөхийн холбоо хүлээн зөвшөөрөхгүй болсон.