Академийн зэрэг

Академийн зэрэг гэдэг нь их, дээд сургуулийн сургалтыг амжилттай төгссөн төгсөгчдөд олгоx ба ямар төгсөлтийн зэрэгтэй төгсөж байгааг илэрхийлэх нэршил юм. Академийн зэргийг дээд боловсрол эзэмшин төгсөлтийн шалгалтаа амжилттай өгсөний дараа гэрчилгээгээр олгон баталж өгдөг.

Сурах хугацаа нь дундажаар дөрвөөс таван жил байх ба үүнийг дүрмийн сургалтын хугацаа гэж нэрлэх боловч бодит байдалд энэ хугацаа нь ихээхэн зөрөөтэй байх тохиолдол элбэг.