Jump to content

Алан Сандерс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Алан Сандерс (англи: J.K. Alan Sanders, 1937 оны 7-р сарын 22-нд Лондон хотод төрсөн) Их Британийн монгол судлаач, Лондонгийн ойролцоох Рийдинг хотноо амдардаг. 1963 онд Монгол-Их Британи хооронд дипломат харилцаа тогтооход анх 100 орчим гишүүнтэй "Англи-Монгол Нийгэмлэг" (Anglo Mongolian Society) байгуулахад гар бие оролцсон байна. Тэрээр 1972 онд анх удаа Монголын тухай Хонг Конгийн ‘Far Eastern Economic Review’ сэтгүүлд нийтлэл хэвлүүлж байсан байна.

Тэр Жон Кили (John Kelday), Лилиан Сандерс (Lilian Sanders) нарын хүү болон 1937 онд Лондон хотод төржээ. Алан Сандерс Монгол Улсын Их Сургуульд (1968-1969) суралцсан байна.

  1. "Бүгд Найрамдах Монгол Ард Улс: Ерөнхий гарын авлага" (The People's Republic of Mongolia: A general reference guide, 1968),
  2. "Бүгд Найрамдах Монгол Ард Улс: Улс төр, эдийн засаг, нийгэм" (Mongolia: Politics, Economy, and Society,1987),
  3. "Монголын түүхийн толь бичиг" (Historical Dictionary of Mongolia, 2010) зэрэг олон ном бичсэн нэрт эрдэмтэн ажээ. Тэрбээр Англи, Монголын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, гишүүнээр 1990-ээд оны эхэн хүртэл олон жил ажилласны зэрэгцээ Их Британи дахь Монгол судлалын төвүүдэд монгол судлал, монгол хэл бичгийн хичээл зааж, Олон улсын монгол судлалын их хуралд оролцохоор нийтдээ 13 удаа Монгол Улсад ирж байжээ.