Jump to content

Алар Карис

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Алар Карис

Алар Карис (эст. Alar Karis; 1958 оны 3-р сарын 26-нд Зөвлөлт Эстоний Тарту хотод төрсөн) -Эстони улсын төрийн зүтгэлтэн, эрдэмтэн. 2021 оны 10-р сарын 11-нээс Бүгд Найрамдах Эстони Улсын ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

2013-2018 онд Эстони Улсын Төрийн хянан шалгагч. 2018-2021 онд Эстони Улсын Үндэсний Музейн захирал.

1958 оны 3-р сарын 26-нд Тарту хотод төрсөн. 1976 онд 2-р дунд сургуулийг төгсөж, Эстонийн Байгалийн Ухааны Их Сургуульд элсэн орж, 1981 онд төгссөн.

1987-1992 онд Эстонийн "Био Төв"-д ажиллаж байсан. Зөвлөлт Холбоот Улс задран унасны дараа тэрээр Европын хэд хэдэн их дээд сургуулиудад: Хамбургийн Их Сургууль, Лондон, Роттердам дахь Анагаах Ухааны Судалгааны Үндэсний Хүрээлэн зэрэгт мэргэжил дээшлүүлж, молекул генетикийн чиглэлээр судалгаа хийжээ.

1996 оноос Тартугийн Их Сургуульд ажиллаж байв. 1999 онд тэнд амьтан судлалын тэнхимийг удирдаж байгаад тэр жилдээ их сургуулиа орхисон.

В.Зеленскийтай уулзах үеэр. 2022 оны 2-р сард.

2003-2007 онд Эстонийн Байгалийн Ухааны Их Сургуулийн захирал, 2007-2012 онд Тарту Их Сургуулийн захиралаар ажилласан байна.

2021 оны 8-р сарын 17-нд түүнд Рийгикогу (парламент)-ын дарга, Эстонийн Төв үзлийн намын дарга Юри Ратас ерөнхийлөгчийн сонгуульд түний нэрийг дэвшүүлэх санал тавьсан. Маргааш нь Алар Карис саналыг хүлээж авсан байна. Тэрээр 8-р сарын 19-нд эрх баригч эвслийг бүрдүүлж буй Шинэчлэлийн Намын бүлэг болон Төв Үзлийн Намын төлөөлөлтэй уулзсан. Удаан үргэлжилсэн хэлэлцээний эцэст 2021 оны 8-р сарын 22-нд түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр тохиролцсон ажээ.

2021 оны 8-р сарын 30-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд Алар Карис парламентын 79 гишүүний дунд нууц санал хураалт явуулж 63 санал авсан бөгөөд 16 хоосон буюу хүчингүй санал хураалт явуулсан тул шаардлагатай босго хэмжээнээс 5 саналаар дутуу байсан ажээ. Хоёр дахь шатны сонгуулийг 8-р сарын 31-нд шинээр нэр дэвшүүлэх шаардлагагүйгээр, журмын дагуу нэг нэр дэвшигчээр үйл явцыг үргэлжлүүлэх боломжийг олгосон журмын дагуу шууд явуулсан байна.

Тэрээр 2021 оны 10-р сарын 11-нд Таллин хотын Рийгикогуд болсон ёслолын үеэр Эстонийн 6 дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн байна. Улмаар Алар Карис үндэсний эв нэгдэл, боловсролыг тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж, өрсөлдөх чадварыг хадгалах, инновацийг хөгжүүлэхийн тулд Эстони улс "хамгийн боловсролтой хүн амтай улс" болохыг эрмэлзэх ёстой гэж тэмдэглэжээ.

 Commons: Алар Карис – Викимедиа зураг, бичлэг, дууны сан