Алдаа илрүүлэх ба засварлах
Үйлдлийн системд сайн алдаа илрүүлэгч шаардлагатай байдаг. Алдаа нь төв процессорт болон санах ойн техник хангамжинд(санах ойн алдаа эсвэл хүчин чадал буурах г.м), оролт гаралтын төхөөрөмжүүдэд(видео бичлэг дэх ижилхэн алдаа, сүлжээн дэх холболт амжилтгүй болох, эсвэл принтерийн цаас дуусах г.м), хэрэглэгчийн програмд(арифметик үйлдлийн оронгийн халилт, зөвшөөрөлгүй санах ойн хаягруу хандах гэж оролдох, эсвэл төв процессорыг удаан хугацаагаар ажиллуулах г.м) зэрэгт илэрнэ. Тухайн төрөл бүрийн алдаа илрэхэд үйлдлийн систем нь зөв эсэхийг шалгах ба дараалсан тохиромжтой тооцооллыг хийдэг. Алдаа засах хэрэгсэл нь хэрэглэгч болон программистын чадварыг системийг улам үр ашигтайгаар хэрэглэхийг ихээр нэмэгдүүлж өгдөг. Хэрвээ мэдээлэл дамжиж буй суваг шуугиантай бол өгөгдөл алдаатай ирнэ. Хүлээн авах талд алдаатай өгөгдөл ирэхэд илрүүлээд засварлана. Энэ нь кодын суваг дуудах механизм юм.