Александрын Миеэгомбо

Александрын Миеэгомбо нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод төрсөн. Кино зохиолч, найруулагч, продюсер.
Намтар
[засварлах | кодоор засварлах]А.Миеэгомбо нь 1998 онд Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг дэхь 52-р дунд сургуулийг төгсөж, 1998-2002 онуудад Соёл Урлагийн Их Сургуулийг жүжигчин-найруулагчийн мэргэжлээр суралцан дүүргэсэн.
Нийт 7000 орчим орчуулгын кинонд дуу оруулсан тэрээр 2006 оноос эхлэн Тэнгис кино театрын дэргэдэхь ZMN кино компанийн бүтээсэн "Ийм нэгэн дурлал" уран сайхны киноны 1, 2-р ангийн кино зохиолыг хамтран бичилцэж кино зохиол бичих гараагаа эхэлсэн.
2011 онд Үндэстний тойм сэтгүүлд Кино академи ба завхрал хэмээх Монголын кино урлагт гарч буй завхралын талаар өгүүлсэн шүүмжлэлт нийтлэл, www.news.mn сайтад "Монгол кино сайжрах уу?", "Хорь уу Ная уу?", "Долоон бурхныг дурандахуй", "Оригинал телевиз", "Зура кино юуг Зурав?" зэрэг нийтлэлүүдийг бичиж орчин цагийн Монголын кино урлагт гарч буй алдаа оноо, цаашдын ирээдүйн төлвийн тухай өгүүлсэн нь уншигч олны талархлыг хүлээсэн юм.
Амжилтууд
[засварлах | кодоор засварлах]2011 онд Монголд анх удаа 3D форматаар бүтээгдсэн "Сайн, Муу, Хэрцгий" киноны 1-р ангийн зохиолыг бичиж, ерөнхий найруулагчаар нь ажиллав.
2013 онд түүний зохиолыг нь бичиж найруулсан "Single Ladies" киноны 1-р анги тухайн оныхоо ашиг орлогоороо тэргүүлсэн Монгол киноны жагсаалтын 5-р байранд эрэмбэлэгдэв.
2015 онд "Single Ladies" киноны 2-р анги нь тухайн оныхоо ашиг орлогоороо тэргүүлсэн Монгол киноны жагсаалтын 1-р байранд эрэмбэлэгдэв.
2017 онд "Single Ladies" киноны 3-р анги нь тухайн оныхоо ашиг орлогоороо тэргүүлсэн Монгол киноны жагсаалтын 1-р байранд эрэмбэлэгдэв.
Дээрхи гурамсан кино нь Монголын тогтмол амжилт үзүүлсэн цуврал бүтээлийн анхдагч болсон юм.
2017 онд Монгол соёлоо сурталчилах эрхэм зорилгын хүрээнд Монголын язгуур урлагийн манлай хамтлагуудын нэг Хөсөгтөн хамтлагтай хамтран Хөсөгтөн Баг Дэлхийн Тайзнаа хэмээх аялан тоглолтыг анх санаачилж, ерөнхий зохион байгуулагчаар нь ажилласан нь 2017 оны 3 сард АНУ-ын 6 хот, Канадын 4 хотоор амжилттай үргэлжилж 3000 гаруй үзэгчдийн хүртээл болжээ. Нийт 32179 километр замыг туулсан энэхүү аялан тоглолт нь монгол компани өөрсдөө зохион байгуулж, Монголын язгуур урлагаа сурталчлан аялсан анхны томоохон соёлын арга хэмжээ болсон юм.
2017 оны 10 сараас эхлэн NTV телевизээр нэвтэрсэн Канадын "Ахлах тогоочийн заавраар" (Chef in Your ear) хоолны шоу франчайзын хөтлөгчөөр сонгогдон ажилласан нь Монголын үзэгчдийн үзэх дуртай эхний 5 нэвтрүүлгийн 3-т эрэмбэлэгдсэн бөгөөд 2020 оныг хүртэл буюу 3 жилийн турш үргэлжлэн цацагдахдаа энэхүү амжилтаа хадгалсан байна.
2019 онд түүний ажилласан, Английн дуучин Novo Amor-ын агаарын бохирдлын эсрэг хийсэн кино-клип Sleepless (Chapter I), Repeat Until Death (Chapter II) нь 2019 оны UK Music Video Awards-д Шилдэг Альтернатив Клип төрөлд нэр дэвшиж байлаа.
2020 оны 5 сараас эхлэн NTV телевизээр нэвтэрсэн Францын "Эхнэрийн заавраар" (My Wife Rules) хоолны шоу франчайзын хөтлөгчөөр сонгогдон ажилласан нь Монголын үзэгчдийн үзэх дуртай эхний 5 нэвтрүүлгийн 2-т эрэмбэлэгдсэн бөгөөд Facebook Live, Youtube сувгаар 1 өдрийн дотор 400,000 үзэгч тогтмол үздэг, 2020 оны 12 сарын сүүлийн статистик мэдээгээр давхардсан тоогоор 11 сая үзэлт бүхий өндөр амжилтыг үзүүлсэн байна.
2021 онд, Монгол улсад боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулан Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран боловсролын салбарын өнгөрсөн 100 жилийн түүхийг хураангуйлж "Эрдмээр жигүүрлэсэн 100 жил" баримтат киног бүтээсэн.
2018 онд Монголын кино уран бүтээлчдийн саналаар "Кино урлагийг дэмжих тухай" хуулийн дэд ажлын хэсэгт орж, Монгол киноны хөгжилд тулгамдаж буй асуудлыг хөндөн нэр хүндтэй 8 уран бүтээлчийн хамт 3 жилийн турш уйгагүй ажилласан нь УИХ-аар дэмжигдэж 2022 оны 1 сараас уг хууль хэрэгжиж эхэлсэн байна. Үүний үр дүнд арилжааны бус Монгол киноны хөгжлийг дэмжих "Кино урлагийг дэмжих сан", түүний үйл ажиллагааг зохицуулах чиг үүрэг бүхий "Монголын Кино Урлагийн зөвлөл" байгуулагдаж олон арван Монгол кино, Монголын кино уран бүтээлчид дэлхийн нэр хүндтэй кино наадмуудад идэвхтэй оролцож байна.
2024 онд, Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж бэхэжсэний 100 жилийн ойд зориулан Монголбанктай хамтран Монголын банкны салбарын өнгөрсөн 100 жилийн түүхийг хураангуйлж "Хамтдаа бэхэжсэн зуун: Зоосон мөнгөнөөс цахим банк хүртэл" баримтат киноны зохиолчоор ажилласан.
Боловсрол телевизээр 2023 онд 95 дахь удаагийн, 2024 онд 96 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагааг шууд дамжуулахад үндсэн хөтлөгчөөр сонгогдон ажилласан.
2025 онд Монголын металл рокийн анхдагч, алдарт "Хурд" хамтлагийн 30 жил, Монголын хип хоп урсгалын томоохон төлөөлөгч "Татар" хамтлагийн 20 жилийн ойд зориулсан уран сайхны кинонуудын зохиолыг бичсэн нь намтарчилсан драм төрлийн хөгжилд бодит хувь нэмэр болжээ.
Телевиз
[засварлах | кодоор засварлах]Продюсер
[засварлах | кодоор засварлах]- 2011-2012 - Шинэ дэлхий телевиз (одоогийн TenGer TV)
Найруулагч
[засварлах | кодоор засварлах]- 2002-2006 - FOCUS кино мэдээллийн нэвтрүүлэг (86 дугаар). UBS телевиз
- 2020-2021 - Виноны соёлыг түгээх зорилго бүхий ВиноПедиа (Winepedia) нэвтрүүлэг (18 дугаар)
- 2024 - Нийгмийн даатгалын хуулийн шинэчлэл
- 2024 - Үндэсний аюулгүй байдал ба Гадаад бодлого
- 2024 - Үндэсний аюулгүй байдал ба Эрчим хүч
Кино албаны дарга
[засварлах | кодоор засварлах]- 2005-2006 - UBS телевиз
- 2007-2008 - TV8 телевиз
- 2011-2012 - Шинэ дэлхий телевиз (одоогийн TenGer TV)
Хөтлөгч
[засварлах | кодоор засварлах]- 2002-2006 - FOCUS кино мэдээллийн нэвтрүүлэг (86 дугаар). UBS телевиз
- 2010-2011 - Кино үзэх цаг нэвтрүүлэг (42 дугаар). Боловсрол суваг телевиз
- 2011 - Өөр кино. Шинэ дэлхий телевиз (одоогийн TenGer TV)
- 2011 - Улс үндэстнүүдийн кино 7 хоног. Шинэ дэлхий телевиз (одоогийн TenGer TV)
- 2012 - Сэтгэл шингэсэн кино. Шинэ дэлхий телевиз (одоогийн TenGer TV)
- 2013 - Монгол Вундеркинд. National Geographic TV olympiad. 6 дугаар. NTV телевиз
- 2017 - Ахлах тогоочийн заавраар шоу нэвтрүүлэг. 1-р бүлэг (14 дугаар). NTV телевиз (Канадын Chef in your Ear шоу франчайз)
- 2018 - Ахлах тогоочийн заавраар шоу нэвтрүүлэг. 3-р бүлэг (14 дугаар). NTV телевиз (Канадын Chef in your Ear шоу франчайз)
- 2019 - Ахлах тогоочийн заавраар шоу нэвтрүүлэг. 4-р бүлэг (14 дугаар). NTV телевиз (Канадын Chef in your Ear шоу франчайз)
- 2020 - Эхнэрийн заавраар шоу нэвтрүүлэг. 1-р бүлэг (12 дугаар). NTV телевиз (Францын My Wife Rules шоу франчайз)
- 2020 - Эхнэрийн заавраар шоу нэвтрүүлэг. 2-р бүлэг (14 дугаар). NTV телевиз (Францын My Wife Rules шоу франчайз)
- 2022-2024 - Movie Guide нэвтрүүлэг (90 дугаар). Боловсрол телевиз
- 2023 - 95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагааны шууд дамжуулалтын үндсэн хөтлөгч. Боловсрол телевиз
- 2024 - 96 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагааны шууд дамжуулалтын үндсэн хөтлөгч. Боловсрол телевиз
- 2025 - Төмөр замын баатрууд: Раднаабазарын Раш. Хөрөг нэвтрүүлэг. УБТЗ
Орчуулгын киноны жүжигчин
[засварлах | кодоор засварлах]- 2001-2006 - Кино Программын Ерөнхий Редакц. МҮОНТВ
- 2002-2006 - Кино алба. UBS телевиз
- 2008-2009 - Кино алба. Сансар телевиз
- 2010-2011 - Кино алба. Боловсрол суваг телевиз
- 2014-2023 - Хүрээлэн: Амьд ертөнцийн цуврал нэвтрүүлэг (140 дугаар)
- 2001 оноос өнөөг хүртэл 7000 орчим орчуулгын кинонд дуу оруулж, 200 орчим нэвтрүүлэг, 50 гаруй баримтат киноны тайлбарыг тус тус уншаад байна.
Кино
[засварлах | кодоор засварлах]Продюсер
[засварлах | кодоор засварлах]- 2021 - Эрдмээр жигүүрлэсэн 100 жил баримтат кино
- 2023 - Хаан сайд: Ороны Тлейхан баримтат кино
Зураг авалтын багийн менежер
[засварлах | кодоор засварлах]- 2019 - Sleepless богино хэмжээний кино
Хөтлөгч
[засварлах | кодоор засварлах]- 2023 - Их говийн гайхамшиг баримтат киноны 1-р анги (Оюу толгой ХХК)
- 2023 - Их говийн гайхамшиг баримтат киноны 2-р анги (Оюу толгой ХХК)
- 2024 - Амжилтаар талархав баримтат кино (Талх чихэр ХК-ий 40 жилийн ойд зориулсан)
Найруулагч
[засварлах | кодоор засварлах]- 2011 - Сайн, Муу, Хэрцгий-1 уран сайхны кино (Адал явдалт, Инээдэм)
- 2013 - Сайн, Муу, Хэрцгий-2: Эргэн ирсэн нь уран сайхны кино (Адал явдалт, Инээдэм)
- 2013 - Single Ladies 1/ Ганц бие бүсгүйчүүл 1 уран сайхны кино (Романтик, Инээдэм)
- 2018 - Тэрбумын хэрэг уран сайхны кино (Адал явдалт, Инээдэм)
- 2021 - Эрдмээр жигүүрлэсэн 100 жил баримтат кино (Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан)
- 2023 - Хаан сайд: Ороны Тлейхан баримтат кино
- 2023 - The Boy богино хэмжээний кино (Драм)
- 2024 - Урлахуйн гайхамшиг: Сийлбэрчин Сэнгээ баримтат кино
Кино зохиолч
[засварлах | кодоор засварлах]- 2007 - Ийм нэгэн дурлал 1 уран сайхны кино (Инээдэм, Драм. Хамтран бичсэн)
- 2008 - Ийм нэгэн дурлал 2 уран сайхны кино (Инээдэм, Драм. Хамтран бичсэн)
- 2009 - Урагшаа залуусаа уран сайхны кино (Инээдэм, Драм)
- 2009 - Миний хөрш: Чөтгөр уран сайхны кино (Инээдэм, Драм)
- 2010 - Амьдралын амт уран сайхны кино (Инээдэм, Драм)
- 2010 - Дэв уран сайхны кино (Аймшиг)
- 2011 - Сайн, Муу, Хэрцгий 1 уран сайхны кино (Адал явдалт, Инээдэм)
- 2013 - Сайн, муу, хэрцгий 2: Эргэж ирсэн нь уран сайхны кино (Адал явдалт, Инээдэм)
- 2013 - Single Ladies 1/ Ганц бие бүсгүйчүүл 1 уран сайхны кино (Романтик, Инээдэм)
- 2014 - Мөрдөгч 40 ангит киноны 4 анги (Гэмт хэрэг, Драм. Хамтран бичсэн)
- 2014 - Миний хайр (Монгол кино) уран сайхны кино (Мелодрам)
- 2015 - Саятан болгох дамжаа 24 ангит кино (Санхүү, Драм)
- 2015 - Single Ladies 2: Эхлэл/ Ганц бие бүсгүйчүүл 2 уран сайхны кино (Романтик, Инээдэм)
- 2016 - Цагийн ажил уран сайхны кино (Инээдэм, Драм)
- 2016 - Хязгааргүй 3 ангит богино цуврал кино (Драм)
- 2017 - Single Ladies 3: Төгсгөл/ Ганц бие бүсгүйчүүл 3 уран сайхны кино (Романтик, Инээдэм)
- 2018 - Тэрбумын хэрэг уран сайхны кино (Адал явдалт, Инээдэм)
- 2019 - Азтай бондгор богино хэмжээний кино (Адал явдалт, Инээдэм)
- 2021 - Хүслэн уран сайхны кино (Драм)
- 2021 - Single Guys уран сайхны кино (Адал явдалт, Инээдэм, Уран зөгнөлт)
- 2021 - Эрдмээр жигүүрлэсэн 100 жил баримтат кино (Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан)
- 2023 - Хаан сайд: Ороны Тлейхан баримтат кино
- 2023 - The Boy богино хэмжээний кино (Драм)
- 2023 - Ээжүүдийн өдөр өнжүүлэх уран сайхны кино (Драм)
- 2024 - Хамтдаа бэхэжсэн зуун: Зоосон мөнгөнөөс цахим банк хүртэл баримтат кино (Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж бэхэжсэний 100 жилийн ойд зориулсан)
- 2024 - Урлахуйн гайхамшиг: Сийлбэрчин Сэнгээ баримтат кино
- 2025 - Бүсгүй уран сайхны кино (Намтарчилсан драм. Хурд хамтлагийн 30 жилийн ойд зориулсан. Хамтран бичсэн)
- 2025 - Ангарагийнхан 34 ангит кино (Инээдэм, Драм)
- 2025 - Татар уран сайхны кино (Намтарчилсан драм. Татар хамтлагийн 20 жилийн ойд зориулсан. Хамтран бичсэн)
Жүжиг
[засварлах | кодоор засварлах]- 2012 - Мөрөөдлийн театрын Амьдрал өөрөө бэлэг шоу-драмын Миний хайрт бэр нэг бүлэгт үзэгдэл
- 2013 - Эмоци продакшны Эрчүүдийг уучил тоглолтын 100 000 нэг бүлэгт үзэгдэл
Клип
[засварлах | кодоор засварлах]- 2019 - Sleepless (Chapter I). Английн дуучин Novo Amor. Unit production manager
- 2019 - Repeat Until Death (Chapter II). Английн дуучин Novo Amor. Unit production manager
- 2019 - Чин хүсэл. Tara Endo. Найруулагч
Ном
[засварлах | кодоор засварлах]- 2017 - Single Ladies 1, 2, 3 кино зохиолын эмхэтгэл. Зохиогч
- 2019 - Азийн Киноны Цэнхэр ном - 2018 (БНХАУ-д хэвлэгддэг Азийн 17 улсын жил бүрийн кино тойм). Монгол киноны хэсгийг С. Батбаяр, О. Мөрөн нарын хамт
- 2020 - Азийн Киноны Цэнхэр ном - 2019 (БНХАУ-д хэвлэгддэг Азийн 17 улсын жил бүрийн кино тойм). Монгол киноны хэсгийг С. Батбаяр, О. Мөрөн нарын хамт
- 2022 - Уулаараа овоглосон бөх Будын Бямбаа. Редактор
- 2025 - Монголын Орчуулгын киноныхон. Санаачлагч, Ерөнхий редактор
Аудио ном
[засварлах | кодоор засварлах]- 2016 - Манлайлагчийн зам (The Leader's Way: The Art of Making the Right) Зохиолч: Лауренс ван ден Майзенберг
- 2021 - Ад үзэгдэх зориг (嫌われる勇気) Зохиогч: Кишими Ичиро, Кога Фүмитакэ
- 2022 - Айшхи. Зохиолч: М. Уянсүх
- 2022 - Вангийн нулимс. Зохиолч: Тодко Самсон
- 2022 - Дээд айл. Зохиолч: Тодко Самсон
- 2022 - Харь хэлээр яригсад. Зохиолч: Тодко Самсон
- 2022 - Миний хайрт, миний хуримын гэрч. Зохиолч: Тодко Самсон
- 2022 - Сүрэг. Зохиолч: Тодко Самсон
- 2022 - Газар доороос бичсэн тэмдэглэл (Записки из подполья) Зохиолч: Федор Михайлович Достоевский
- 2022 - Sapiens: Хүн төрөлхтний товч түүх (Sapiens: A Brief History of Humankind) Зохиолч: Юваль Ной Харари
- 2024 - Вавилоны хамгийн баян хүн (The Richest Man in Babylon) Зохиолч: Жорж С. Клэсон
- 2024 - Гэмт хэрэг ба Ял шийтгэл (Преступление и наказание) Зохиолч: Федор Михайлович Достоевский
- 2024 - Мөрийч (Игрок) Зохиолч: Федор Михайлович Достоевский
- 2024 - Иван Денисовичийн нэг өдөр (Один день Ивана Денисовича) Зохиолч: Алекса́ндр Иса́евич Солжени́цын
- 2024 - Арьсан хүрэмтэй Мадонна (Kürk Mantolu Madonna) Зохиолч: Сабахаттин Али
- 2024 - Мастер Маргарита хоёр (Мастер и Маргарита) Зохиолч: Михайл Афана́сьевич Булга́ков
- 2024 - Жаргалтай болох зориг (幸せになる勇気) Зохиогч: Кишими Ичиро, Кога Фүмитакэ
Зохион байгуулсан, оролцсон арга хэмжээ
[засварлах | кодоор засварлах]- 2015 - Соёлын бүтээлч үйлдвэрлэл үндэсний хөтөлбөр (ССАЖЯ). Ажлын хэсгийн гишүүн.
- 2018 - Анхны бүтээл - 8 наадам (РТМУС). Богино хэмжээний кино бүтээлийн төрөл. Шүүгч.
- 2019 - Кино урлагийг дэмжих тухай хууль (БСШУСЯ). Ажлын хэсгийн гишүүн.
- 2019 - БНХАУ-д зохиогдсон Монголын кино өдрүүд 2019 (БСШУСЯ). (Монгол улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой) Ажлын хэсгийн ахлагч.
- 2020 - Европын Холбооны Кино Өдрүүд 2020. Орчуулга, дуу оруулалтын багийн удирдагч.
- 2021 - Европын Холбооны Кино Өдрүүд 2021. Орчуулга, дуу оруулалтын багийн удирдагч.
- 2021 - Европын Өдөр 2021 (цахим арга хэмжээ). Продюсер, найруулагч.
- 2021 - Кино урлагийг дэмжих тухай хууль (БСШУС-ын Байнгын хороо). Дэд ажлын хэсгийн гишүүн.
- 2021 - Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах шалгаруулалт (Соёлын яам) Ажлын хэсгийн гишүүн.
- 2022 - Японы Кино Өдрүүд 2022. Орчуулгын багийн удирдагч.
Төрийн бус байгууллага ба бусад сонгуульт ажил
[засварлах | кодоор засварлах]- 2013 оноос өнөөг хүртэл - Чагдаржав сан ТББ. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн
- 2024 оноос өнөөг хүртэл - Монголын дуу оруулахуйн урлагийн холбоо ТББ. Тэргүүн
Сургалт, лекц
[засварлах | кодоор засварлах]- 2018 - Соёлын зөөлөн хүч: Кино. Монгол-Японы төвд
- 2019 - Кино бүтээх үе шат, стандартын тухай
- 2019 - Кино зохиолын сургалт - 1
- 2019 - Кино зохиолын сургалт - 2
- 2020 - Кино зохиолын сургалт - 3
- 2020 - Кино зохиолын сургалт - 4
- 2020 - Уран бүтээл бол...
- 2021 - Кино зохиолын сургалт - 5
- 2023 - Кино зохиолын сургалт - 6
- 2023 - Кино зохиолын сургалт - 7
- 2023 - Кино зохиолын сургалт - 8
- 2023 - Кино зохиолын сургалт - 9
- 2023 - Кино зохиолын сургалт - 10 (Эрдэнэт хотноо)
- 2024 - "Товч" кино наадамд оролцогсдод Workshop
- 2025 - Кино зохиолын сургалт - 11
- 2025 - Кино урлаг ба Зөөлөн хүч лекц. Налайх дүүргийн ЗДТГ-т
- 2025 - Орчин цагийн кино урлагийн чиг хандлага. СУИС-д
- 2025 - 45*45 жүжигчний анхан шатны мэдлэг олгох сургалт - 9 (Кино зохиолын багш)
- 2025 - Кино зохиолын сургалт - 12
Гавьяа, шагнал
[засварлах | кодоор засварлах]- 2011 - Соёлын тэргүүний ажилтан
- 2022 - Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын Хүндэт өргөмжлөл