Александр Овечкин
Александр Овечкин (орос. Алекса́ндр Миха́йлович Ове́чкин, 1985 оны 9 сарын 17-нд Москва хотод төрсөн) - Оросын хоккейчин зүүн жигүүрийн довтлогч бөгөөд Үндсэний хоккейн лигийн «Вашингтон Кэпиталз» (англи. Washington Capitals) багийн ахлагч. 2018 оны Стэнли цом эзэмшигч. 2008, 2012, 2014 онуудын 3 удаагийн дэлхийн аварга). Үндэсний хоккейн лигийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн дахь шилдэг мэргэн бууч.
Тэрээр 16 настайдаа 2001 онд Москвагийн "Динамо" багт тоглож эхэлсэн бөгөөд 2004 оны НБА-гийн драфтаар Вашингтон түүнийг анхлан шалгаруулж авчээ. Тэрээр Америкийн клубт 20 улирал тоглож, 2010 онд "Вашингтон" багийн ахлагч болсон бол 2008 оны 1-р сард Вашингтонтой 13 жилийн 124 сая долларын гэрээ байгуулж, 100 гаруй сая доллараас дээш гэрээ байгуулсан анхны хоккейчин болсон юм.
2018 онд тэрээр "Вашингтон" багийг клубын түүхэн дэх анхны Стэнлийн цомын аварга болгосон бөгөөд тэмцээний хамгийн үнэ цэнэтэй тоглогч болсон.
2025 оны 4-р сарын 6-нд Александр Овечкин 1487 дахь тоглолтондоо 895 дахь гоолоо оруулж, Уэйн Грецкигийн амжилтыг эвдэж, Үндэсний Хоккейн Лиг /NHL/-ийн түүхэн дэх бүх цаг үеийн мэргэн бууч болсон юм.