Алексей Евсиков
Алексей Евсиков (орос. Алексе́й Никола́евич Е́всиков, 1961 оны 7- сарын 30-нд төрсөн) - Оросын дипломат, 2023 оноос ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд.
Намтар
[засварлах | кодоор засварлах]ЗХУ-ын нийслэл Москва хотын дорно хэлний сургалттай дунд сургууль 1978 онд төгссөн.
А.Евсиков 1984 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль (МГИМО) дүүргээд ЗХУ-ын ГХЯ-нд ажилд оржээ.
1986-2000 оны хооронд Бээжингийн Их сургуульд сурсан бөгөөд БНХАУ дахь ЗХУ дараа нь ОХУ-ын ЭСЯ-нд хоёр удаа 1987–1993, 1996–2000 онуудад томилогдон ажиллаж байсан.
2004-2010 онд БНХАУ-д суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны худалдаа-эдийн засаг, эрчим хүч, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн ахлах зөвлөх,
2010-2015 онд Оросын Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын дэд захирал.
2015-2019 онд Шанхай (БНХАУ) дахь ОХУ-ын Ерөнхий консул.
2019-2023 онд ОХУ-ын Гадаад хэргийн яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байсан ажээ.
2023 оны 1-р сарын 18-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох Зарлигт гарын үсэг зурсаны дараа 2023 оны 4-р сард Монгол улсын ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьж албан ёсоор Элчин сайдын үүрэгт ажилдаа орсон байна.
Дипломат цол
[засварлах | кодоор засварлах]-Хоёрдугаар зэргийн Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин (2012.05.11),
-Нэгдүгээр зэргийн Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин (2018.06.29),
-Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд (2023.10.02).
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Эхнэр, дөрвөн хүүхэдтэй.