Алексей Миллер
Алексей Борисович Миллер (1962 оны 1-р сарын 31-нд ЗХУ-ын Ленинград хотод төрсөн) -ОХУ-ын эдийн засагч, төрийн зүтгэлтэн. Оросын "Газпром" олон нийтийн хувьцаат нийгэмлэгийн Удирдлагын дарга, Захиралуудын Зөвлөлийн орлогч дарга. Эдийн засгийн ухааны доктор. 2022 онд ОХУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Алексей Миллер 1962 оны 1-р сарын 31-нд ЗХУ-ын Ленинград хотод герман гаралтай оросын гэр бүлд төржээ. Эх нь Людмила Александровна Миллер (1936-2009), эцэг нь Борис Васильевич Миллер (1935-1986). Эцэг эх нь ЗХУ-ын нисэх онгоцны аж үйлдвэрийн яамны дэргэдэх радиоэлектроникийн эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж байсан. А.Миллер Ленинградын Невскийн дүүргийн № 330 дунд сургууль 1979 онд төгсөөд 1984 онд Н.А.Вознесенскийн нэрэмжит Ленинград хотын Санхүү-эдийн засгийн дээд сургууль төгссөн байна.
1984-1986 онд - Ленинградын Эрдэм шинжилгээний газрын төслийн инженер-эдийн засагч;
1987-1990 онд - Н.А.Вознесенский нэрэмжит дээд сургуулийн аспирант;
1990 онд -Ленинградын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний туслах ажилтан;
1990-1991 онд -Ленинград хотын Зөвлөлийн Гүйцэтгэх хорооны Эдийн засгийн шинэчлэлийн хороонд ажилласан;
1991-1996 он - Санкт-Петербург хотын танхимын Гадаад харилцааны хороонд ажилласан: хэлтсийн дарга, хэлтсийн орлогч дарга, хорооны орлогч дарга (В.В.Путин хорооны дарга байсан), хөгжлийн асуудал эрхэлсэн хотын хөрөнгө оруулалтын бүсүүд;
1996-1999 онд - Санкт-Петербург хотын "Далайн боомт" ХК-ийн хөгжил, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн захирал;
1999-2000 - "Балтийн хоолойн систем" ХК-ийн ерөнхий захирал;
2000-2001 - ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд.
2001 оноос хойш -" Газпром" ХК-ийн Удирдах зөвлөлийн дарга. 2002 оноос хойш - "Газпром" ХК-ийн ТУЗ-ийн орлогч дарга.
2016 оны 2-р сард Миллертэй хийсэн гэрээг дахин 5 жилээр сунгах тухай мэдээлэл гарсан.
2018 оны дөрөвдүгээр сарын 6-нд В.Путинтай ойр дотны Оросын 17 албан тушаалтан, долоон бизнесменийг АНУ-ын хориг “Кремлийн жагсаалт”-д оруулсан.
2022 оны 3-р сард Орос Украин руу довтолсоны улмаас Миллер Их Британийн Засгийн газрын хориг арга хэмжээнд өртөж, хөрөнгөө битүүмжлүүлж, Их Британид оруулахыг хориглосон байна.