Алиалагч загас

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Аквариумын загас тэжээгчдийн ихэвчлэн сонирхож тэжээдэг давстай усны загасний нэг нь энэ загас юм. Одоогоор далайд энэ загасны төрөлд багтах 30 гаруй төрлийн загас тогтоогдоод байна. Алиалагч загас хар, цагаан, элгэн хүрэн, шар, улбар зэрэг янз бүрийн гоёмсог өнгөтэй байдаг. Цагаан судалтай цайвар улбар шар өнгөтэй алиалагчид хамгийн ихээр олонд түгсэн байдаг. Алиалагч загас байгаль дээр голдуу дулаан усанд тааралддаг. Номхон далай, Улаан тэнгис, Энэтхэгийн далайн зарим хэсэгт элбэг байдаг. Сэтгэл сэргээсэн өнгө төрхтэй, сэргэлэн цовоо зан байдлаар нь алиалагчтай зүйрлүүлж ийнхүү өвөрмөц нэрээр нэрлэжээ. Олон хүмүүс энэ загасыг алиалж тэнэглэдэг гэж буруу боддог. Үнэн хэрэгтээ алиалагч загас түрэмгий догшин авиртай бөгөөд эзэмшил газар нутагаа уйгагүй хамгаалж тэмцдэг. Байгаль дээр далайн шүрэн яргуйжин ургамал дунд хоргодож бичил амьтдаар хооллон махчидаас нуугдаж амьдардаг. Намилзсан яргуужингийн завсар үргэлж хөрвөөж хоргодоод зогсохгүй яргуйжинг тэмтрүүлт амьтад идэхээс хамгаалж өөр хоорондоо маш сайхан зохицож амьдардаг. Анемоне загас саатуулж иддэг ургамал ба алиалагч загас үлдэгдлийг нь идэж цэвэрлэнэ. Энэ загасны гайхалтай нэг сонирхолтой зүйл нь хүйсээ солих чадвартай байдаг. Эм атуу загас нь үржилд орох эр атуух загасаа сонгож хамтран амьдардаг ба хамтран амьдрагч эм атуух нь үхвэл нөхөн үржихүй нь дуусдаг. Учир нь үржилд орох эм атуу нь зөвхөн үржилд орж байгаагүй эр загасыг сонгож үрждэг. Түрсээ шүр, яргуйжингийн ойролцоо, хад чулуун дээр шахдаг. Түрсээ 3-5 хоног цуг харж хандана. Түрснээс төл нь гарсны дараа эр атуух нь төлөө үржилд орж бие гүйцэх хүртэл нь идэвхийлэн асардаг. Давстай устай аквариуманд тэжээж байгаа нөхцөл нуугдаж хорогдох шүр яргуйжингүйгээр байх боломжтой. Мөн аквариумд олон төрлийн загастай хамт оршин суудаг. Анемонег аквариумд арчлах их хэцүү байдаг учир аквариумд хамт байлгах нь ховор. Ихэнхэ алиалагч загас эр байж байгаад нас бие гүйцэж үржилд орох үед зарим нь хүйсээ солидог. Ерөнхийдөө эвсэг загас боловч нөхөн үржихүйн үе дээрээ түрэмгий болж хувирдаг.