Алтангадас архи

Алтангадас архи нь UFC группийн 2011 онд Монголын зах зээлд нэвтрүүлсэн цагаан архи юм.

Монголчуудын эрт дээр үеэс шүтэн, зүг чигээ тодорхойлохдоо ашиглаж ирсэн алтангадас одоор нэрлэгдэх энэхүү архины шошгонд “Хийморийн дөрвөн их хүчтэн” буюу оюун ухаан, эр зориг, эрх чөлөө, эд баялгийг бэлэгдсэн арслан, бар, луу, хангарьд дөрвийг оруулж, ард түмний маань ахуйн хэрэглээний бүхий л зүйлсийн чимэглэл болсон хээ угалзаар гоёсон байдаг.