Алтангэрэлийн Бямбажаргал
Харагдац
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Алтангэрэлийн Бямбажаргал (1984 онд төрсөн) Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1991-2001 онд Д.Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар сургууль, 2002-2007 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2007-2009 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. БНСУ-ын Күкминий их сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
- 2007-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд захирлын туслах, Гадаад харилцааны мэргэжилтэн,
- 2007-2021 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дадлагажигч багш, ахлах багш, Дэд профессор,
- 2017-2021 онд Хууль зүйн сургуулийн дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан.
- 2021-2023 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хуулийн бодлогын зөвлөх.
- 2023 оны 12 дугаар сараас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга.
Энэ хүний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.