Алтлаг хэлтэг
Ерөнхий шинж
[засварлах | кодоор засварлах]Бие алтлаг бор гялалзсан өнгөтэй, хэвлий цайвар. Сэлүүрүүдийн үзүүр бараан улаавтар. Хоншоор дугариг. Хайрс гөлгөр. Нурууны сэлүүр өндөр, гүдгэр дугуй. Сүүлний ухлаадас бага. Бие өндөр, бөөрөнхий. Нуруу зузаан. Хайрс том, хажуугийн шугаманд 32- 36 хайрстай.
Баг: Мөрөгтөн
Овог: Мөрөгийнхөн
Биологийн онцлог
[засварлах | кодоор засварлах]Биеийн урт 64 см, жин 5.0 кг хүрнэ. Гол төлөв 24 см, 600 гр жинтэй тохиолдоно. 4-5 насандаа бие гүйцэж үржилд орно. Усны температур 14 хэм болоход түрсээ шахаж эхэлнэ. Үржлийнхээ үед атуу түрсээ хэсэг хэсгээр усны ургамалд шахна. Атуу 300,000 ширхэг түрс гаргана. Агнуурын ач холбогдолтой. Алтлаг хэлтэгний жараахай хөвөгч амьтдаар хооллох ба бие гүйцсэн үедээ ургамал, хөвөгч амьтад, усны ёроолын шавьжийн авгалдай, ялзмагаар хоoллоно.
Бүлээн усны загас. Голдуу намгархаг, ургамал их ургасан нуурын тохой, голын урсгал багатай, тогтуун хэсэгт тархан амьдарна.