Алтолгой гол
Харагдац
Алтолгой гол нь Монгол Улсын Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг Бүсийн тайгын зүүнээс 2390 м өндөрлөгт орших жижиг нуураас эх авч 2100-2600 м өндөртэй уулсын хоорондуур 17 км урсаж д.т.д 1390 м өндөрт Шишгэд голын баруунаас цутгана. Алтолгойн гол 7 гол, булаг цутгана.
Сав газрын захиргаа
[засварлах | кодоор засварлах]Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газар нь 2 аймгийн 16 сумын нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 43686.3 км2 талбайг эзэлж байна. Сав газар нь Монгол орны хойт талд өндөр уулын бүсэд оршиж, физик газарзүйн хувьд Хангай, Хэнтийн уулт их мужийн Хөвсгөлийн уулс хэсэгт хамаарагдана.
Алтолгой гол | |
---|---|
Эх | Бүсийн тайга |
Адаг | Шишгэд гол |
Усаа цуглуулдаг орнууд | Монгол (Хөвсгөл) |
Байршил | Хөвсгөл аймаг |
Урт | 17км |
Эхийн өндөр | 2390 м |
Адгийн өндөр | 1390 м |
Урсац | |
Ус цуглуулах талбай |