Jump to content

Амами Оошима

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Амами Оошима
Төрөлх хэл:
奄美大島, Uushima
Амами Оошима
Map
Амами Оошима, Япон
Амами Оошима
Амами Оошима
 
Амами Оошима, Ази
Амами Оошима
Амами Оошима
Амами Оошима (Ази)
Газар зүй
БайршилНомхон далай
Солбицол28°19′35″N 129°22′29″E / 28.32639°N 129.37472°E / 28.32639; 129.37472Солбицол: 28°19′35″N 129°22′29″E / 28.32639°N 129.37472°E / 28.32639; 129.37472
ОлтригАмами олтриг
712.35 км2 (275.04 миль2)
Эргийн урт461.1 км (286.51 миль)
Хамгийн өндөр цэгийн өндөр694 м (2277 фут)
Хамгийн өндөр цэгЮвандакэ
Захиргаа
МужКагошима муж
ТойрогОошима тойрог
Хамгийн том хотАмами (44,561 хүн)
Хүн ам зүй
Хүн ам73,000 (2013)
Угсаатны бүлэгРюүкюү, Япончууд
Part ofАмами Оошима арал, Токуношима арал, Окинава арлын хойд хэсэг, Ириомоте арал
ШалгуурБайгалийн: x
Эшлэл1574-001
Бүртгэл2021 (44 дэх чуулган)

Амами Оошима (Япон: 奄美大島, окинава: ウーシマ;[1] амами: ウシマ[2]) буюу Амами нь Кюүшү болон Окинавагийн хооронд байх Амами олтригийн хамгийн том арал юм. Амами олтриг нь Сацүнан арлуудын нэг хэсгийг бүрдүүлнэ.[3]

Тус арал нь 712.35 км2 талбайтай бөгөөд 73,000 орчим хүн оршин суудаг. Засаг захиргааны хувьд Кагошима аймгийн Амами хот, Тацүго, Сэтоүчи хэмээх 2 суурин, Үкэн, Ямато хэмээх 2 тосгонд хуваагдана. Арлын газар нутгийн ихэнхийг Амами олтригийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн эзэлдэг.

Амами Оошима нь Японы 7 дахь том арал (Гол 4 арал, Окинава арал, Садо арлын дараа, үүнд ОХУ-тай маргаантай Курилийн арлуудыг оруулаагүй) юм. Кюүшүгээс өмнө зүгт 380 км, Окинавагаас хойд зүгт 250 км-ийн зайд оршино. Шүрэн далангаар хүрээлэгдсэн,[4] галт уулын гаралтай тус арлын хамгийн өндөр цэг Ювандакэ далайн түшнээс дээш 694 метр өргөгдсөн. Арлын баруун талд Дорнод Хятадын тэнгис, зүүн талд Номхон далай цэлийнэ.

Амами Оошима дахь засаг захиргааны 5 нэгж
(Амами)

Амами Оошима Кагошим аймагт харьяалагдах бөгөөд засаг захиргааны 5 нэгжид хуваагдана.

  • Амами хот
  • Тацүго суурин
  • Ямато тосгон
  • Үкэн тосгон
  • Сэтоүчи суурин
Амами хот

Амами Оошима 2013 оны байдлаар 73,000 оршин суугчтай байсны 44,561 нь Амами хотод амьдарч байв.

  1. "ウーシマ". 首里・那覇方言音声データベース (Япон хэлээр).[permanent dead link]
  2. "ウシマ". 奄美方言音声データベース (Япон хэлээр).[permanent dead link]
  3. Teikoku's Complete Atlas of Japan, Teikoku-Shoin Co., Ltd., Tokyo, ISBN 4-8071-0004-1
  4. Matsuda, Hiroki; Arai, Kohsaku; Machiyama, Hideaki; Iryu, Yasufumi; Tsuji, Yoshihiro (September 2011). "Submerged reefal deposits near a present-day northern limit of coral reef formation in the northern Ryukyu Island Arc, northwestern Pacific Ocean: Submerged reefal deposits in the Ryukyus". Island Arc (Англи хэлээр). 20 (3): 411–425. doi:10.1111/j.1440-1738.2011.00775.x.