Аман хуур (кино)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

«Аман хуур» — 1963 онд бүтсэн Монголын уран сайхны кино.

Агуулга[засварлах | edit source]

Нийслэл Улаанбаатар хотод өдөр ирэх тутам шинэ содон барилга нэмэгдэж орчин үеийн сайхан хот болж байгааг үзүүлэхийн зэрэгцээ хүмүүсийн амьдралд шинэ соёл зан заншил бүрэлдэн тогтох явцад шинэ хуучны зөрчил хүчтэй явагдаж байдгийг энэ кино харуулна. Дарь авгай эцгийнхээ босгож өгсөн голомтоо орхиж нүүхгүй гэж зүтгэн охиныхоо үерхдэг барилгачин залууг ашиглан хуучин хашаагаа хэвээр хадгалахыг эрмэлзэнэ. Гэтэл байдал Дарийн бодсоноор болсонгүй хашааг нь нураана. Үүнээс болж Дарь, Төмөр хоёрын харьцаа муудаж, Сономынх хуучин хашаагаа орхин нүүгээд намар хотод орж ирэнгүүтээ шинэ байранд орно. Дарь авгай шинэ байранд Төмөрийнхтэй цуг байгаагаа сүүлд мэднэ. Гэхдээ урьдын адил муухай аашилсангүй, өөрийн хүргэн болох хүн гэж тооцоход хүрч, түгжигдмэл амьдралаасаа салах дургүй байсан Дарь авгайн ухамсар шинэчлэгдэж байгаагаар киноны үйл явдал өрнөнө.[1].

Эх сурвалж[засварлах | edit source]

  1. Аман хуур. /Монгол кино/. mongol-kino.mn. 2017 оны 8 сарын 12-д хандсан.