Jump to content

Аман хуур (кино)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

«Аман хуур» — 1963 онд бүтсэн, Монголын алдарт найруулагч Баяндэлгэрийн Жамсрангийн найруулсан 7 бүлэгт хар цагаан уран сайхны кино. Энэхүү киноны зохиолыг Долгорын Дожоодорж бичиж, Санжаагийн Дашгалсан зураглаачаар ажиллажээ. Энэхүү кинонд өөрийн орон гэр, хашаа байшингаа хот тохижилтын төлөвлөгөөний дагуу нураахын эсрэг тэмцэж буй Дарь авгайн дүрийг ардын жүжигчин Мятавын Бадамгарав гайхалтай бүтээсэн. Хөгжмийг домогт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав бичиж, зураачаар Түдэвийн Гоош, Бадрахын Сумхүү нар ажиллажээ.

Нийслэл Улаанбаатар хотод өдөр ирэх тутам шинэ содон барилга нэмэгдэж орчин үеийн сайхан хот болж байгааг үзүүлэхийн зэрэгцээ хүмүүсийн амьдралд шинэ соёл зан заншил бүрэлдэн тогтох явцад шинэ хуучны зөрчил хүчтэй явагдаж байдгийг энэ кино харуулна. Дарь авгай эцгийнхээ босгож өгсөн голомтоо орхиж нүүхгүй гэж зүтгэн охиныхоо үерхдэг барилгачин залууг ашиглан хуучин хашаагаа хэвээр хадгалахыг эрмэлзэнэ. Гэтэл байдал Дарийн бодсоноор болсонгүй хашааг нь нураана. Үүнээс болж Дарь, Төмөр хоёрын харьцаа муудаж, Сономынх хуучин хашаагаа орхин нүүгээд намар хотод орж ирэнгүүтээ шинэ байранд орно. Дарь авгай шинэ байранд Төмөрийнхтэй цуг байгаагаа сүүлд мэднэ. Гэхдээ урьдын адил муухай аашилсангүй, өөрийн хүргэн болох хүн гэж тооцоход хүрч, түгжигдмэл амьдралаасаа салах дургүй байсан Дарь авгайн ухамсар шинэчлэгдэж байгаагаар киноны үйл явдал өрнөнө.[1].

  1. "Аман хуур. /Монгол кино/". mongol-kino.mn. Татаж авсан: 2017 оны 8 сарын 12. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |dateformat= ignored (help)